No icon

өвс

Өвөлжилт хүндэрсэн сумдад хөнгөлөлттэй үнээр өвс болгож байна

Завханы Онцгой комиссын ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж газар дээрх нөхцөл байдалтай нь танилцаж хөнгөлөлттэй үнээр олгож буй өвс тэжээлийг хүлээлгэн өгчээ. Өнөөдрийн байдлаар Завханы Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс сум цагаан зудтай, Тэс, Баянхайрхан, Тэлмэн сум зудархуу, 20 гаруй багт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Аймгийн нөөцөөс Баянтэс суманд 15 тонн өвс, 10 тонн тэжээл, Тэс суманд 15 тонн өвс, 10 тонн тэжээлийг хүлээлгэн өгчээ. Мөн Баянхайрхан суманд 10 тонн өвс, таван тонн тэжээл, Их-Уул суманд 15 тонн өвс, тэжээл, Тосонцэнгэл суманд 15 тонн өвс, 20 тонн тэжээл, Тэлмэн суманд 10 тонн өвс, 15 тонн тэжээлийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Өвс тэжээлийг хүргэх тээврийн зардлыг аймгаас хариуцаж, өвс, тэжээлийг малчны хотонд нь хүргэж өгчээ. Энэ удаад нийт 37 сая төгрөгийн өвс, тэжээлийн үнийн хөнгөлөлт, 5.9 сая төгрөгийн тээврийн зардлын дэмжлэгийг малчдад үзүүллээ. Мөн 6.4 сая төгрөгийн зардлаар 1.2 километр газар дальпуу татаж малын тэжээл хүргэх замыг гаргаж, мал бэлчээрлэх боломжийг нээж өглөө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Comment As:

Comment (0)