No icon

Их-Уул сум

Их-Уул сумын хүүхдүүд энэ онд шинэ хичээлийн байртай болно

Завхан аймгийн Их-Уул суманд барьж буй 640 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Өнөөдрийн байдлаар хичээлийн байр, спорт заалны барилгын А, В, Б  блокийн гадна дотор өрлөг, шавар цахилгаан, сантехник, дээврийн ажлууд хийгджээ. Нэмэлт санхүүжилт шийдэгдээгүйн улмаас түр зогсолт хийсэн байгаа тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль нь гурван хичээлийн байртай ч хоёр барилга нь 1973 онд ашиглалтад орсон. Харин 320 хүүхдийн хичээлийн байр нь 2010 онд ашиглалтад оржээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж өдгөө 1320 хүүхэд гурван хичээлийн байранд хичээллэж байгаа. Сургуулийн хуучин барилгууд нь хүүхэд сурч хүмүүжихэд тохь тух муутайгаас гадна стандарт зай талбай багатай аж.

Comment As:

Comment (0)