No icon

Аймгийн засаг даргын “бүх нийтийг чийрэгжүүлэх тухай” захирамж үр дүнтэй хэрэгжиж байна

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр “Бүх нийтийг чийрэгжүүлэх тухай” А/307 тоот захирамж гаргасан билээ. Тус захирамжаар ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлж, ард иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын заал, сумын Соёлын төв, аймгийн Биеийн тамир, спортын газрын заал, Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төвийн спорт заалыг өглөө бүр 06:30-9:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхийг үүрэг болгосон юм. Ард иргэдэд дасгал, хөдөлгөөн хийхэд нь мэргэжил арга зүй, удирдлагаар хангаж, шинжлэх ухааны үндэстэй зөв зохистой амьдрах ухааны мэдээлэл өгч ажиллахыг сумдын Эрүүл мэндийн төвүүдэд даалгасан. Тухайлбал, Сантмаргаз сумын ард иргэд өглөө бүр 06:30 цагт Соёлын төвдөө идэвхтэй цугларч 90-120 хүн тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшжээ. Тус сумын Холбоо багийн өндөр настан Г.Дашням хэлэхдээ: Би 78 настай, өглөө бүр гэргийтэйгээ хамт Соёлын төвдөө ирж дасгал дасгал хийж байгаадаа маш их баяртай байна. Ахмадууд бидэнд дасгал хөдөлгөөн ус, агаар мэт хэрэгтэй. Тиймээс нийт ард иргэдээ энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Энэ мэтээр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 24 сумын Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд нэг баг болж ард иргэдийнхээ эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө идэвхтэй ажиллаж байна.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ


 

Comment As:

Comment (0)