No icon

Ш.Сайхансамбуу Г.Уянгын удирддаг ТТЭНН-д элсчээ

УИХ-ын гишүүн асан, Нарантуул Олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу МАН-аасаа гарах хүсэлтээ хэд хоногийн өмнө өгсөн билээ. Түүнийг бие дааж нэр дэвших тухай дуулдаж байсан. Гэвч тэрээр УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элссэн байна. Тиймээс тус намаас УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшихээр болжээ. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нь Монголын Ногоон намтай эвсэж Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл нэрийн дор сонгуульд оролцохоор болсон. Ш.Сайхансамбуугийн хувьд 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр Завхан аймгаас сонгогдон ажиллаж байсан юм. 

Comment As:

Comment (0)