2013 оны 11-р сар 26-нд 10:37 цагт

Хөгжилд хөтөлсөн 10 жил уриан дор "Эв нэгдэл Эрч хүч - 2013"

Хөгжилд хөтөлсөн 10 жил уриан дор "Эв нэгдэл Эрч хүч - 2013" сагсан бөмбөг, шатар, даамны тэмцээн 2013 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд "Хилчин спорт хороо", "Хүч нийгэмлэг" -ийн зааланд зохион байгуулагдахаар боллоо.

Бүртгэлийг 2013.11.27-29-ны өдрүүдэд, техникийн зөвөлгөөний хурлыг 2013 оны 11 сар 29-ны өдрийн 14 цагт МУИС-НШУС оюутны зөвлөлийн өрөөнд болно.

холбоо барих утас: 8893-0705, 9811-1846, 9444-0077

Тэмцээний удирдамж:

Батлав. ЗАЗОХТ-ийн ерөнхийлөгч Д.Батсайхан /............................./

               Завхан Спорт холбооны ерөнхийлөгч н.Байгаль /………………………………/

“ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН 10-Н ЖИЛ”

Завхан аймгийн Залуучууд Оюутны хөгжлийн төвөөс жил бүр

уламжлал болгон зохион байгуулдаг “Эв нэгдэл-Эрч хүч 2013”

10 дахь удаагийн спортын тэмцээний удирдамж

Тэмцээний зорилго

Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн нийт оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нутгийн оюутан залуусын эв нэгдэл, хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, нэгдмэл сэтгэлгээг бий болгоход, уг тэмцээний зорилго оршино.

Нэг. Ерөнхий зүйл

  1. Спортын төрлүүд

 

  • Сагсанбөмбөг / эрэгтэй, эмэгтэй /
  • Шатар / эрэгтэй, эмэгтэй /
  • 100-н буудалт даам / эрэгтэй, эмэгтэй /

 

  1. Тэмцээний тов

Тэмцээн 2013 оны 11-р сарын 30, 12-р сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хилчин спорт хороо болон Хүч спорт хорооны заалнуудад явагдана.

  1. Тэмцээнийг зохион байгуулах байгууллага

Завхан аймгийн Залуучууд Оюутны хөгжлийн төв болон Завханчуудын Спорт холбоо хамтран зохион байгуулна.

  1. Шагнал

Тэмцээний төрөл тус бүрд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн баг тамирчидад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Тэмцээнтй эрэгтэй эмэгтэй шилдэг тоглогчдыг шалгаруулан шагнана.

Хоёр. Тэмцээний заавар

2.1 Тэмцээнд оролцох багууд хураамж болох сагсанбөмбөг 40000 /дөчин мянга/, шатар даам 5000 /таван мянга/ төгрөгийг бэлнээр бүртгүүлэхээр ирэхдээ зохион байгуулагчидад өгнө.Төлбөрийг 2013 оны 11-р сарын 29-ны 1500 цаг хүртэл МУИС-ийн НШУС-ийн оюутны зөвлөлийн байранд зохион байгуулагчидад өгөх ба хураамжийг ямарч тохиолдолд буцаан олгохгүй.

2.2 Тоглолтын дэг, хуваарь, эхлэх болон дуусах хугацаа, дарааллыг техникийн зөвлөгөөн дээр тогтооно. Сугалаа сугалсанаас хойш нэмж өөр багийг оролцуулахгүй.

2.3 Сум бүр сагсанбөмбөгийн төрөлд өөрийн үндсэн харъяалалтай хүмүүсээс бүрдсэн сагсанбөмбөгийн 7-н хүнийг, шатар 100-н буудалт дааманд 1 хүнийг оролцуулна. Сагсанбөмбөгийн төрөлд баг тус бүр тоглолтын цайвар өнгийн нэг, тод ялгагдах бараан өнгийн нэг, ар өвөрт дугаар бүхий тоглолтын ижил өмсгөл /шорт, футболка/-тэйгээр оролцоно. Хувцасны өнгө ижил байх эсвэл төстэй байх тохиолдолд эзэн буюу тоглолтын хуваарьт зүүн гарт бичигдсэн баг тоглолтын өөр өнгийн нөөц хувцасаа сольж өмсөнө.

2.4 Тэмцээнд Завхан аймгийн харъяалалаас өөр хүнийг оролцуулахгүй. Мандатыг зөвхөн 12-р сарын 29-ны өдөр техникийн зөвлөгөөн дээр олгох бөгөөд мандатгүй тамирчинг тэмцээнд оролцуулахгүй. Багийн ахлагч нар техникийн зөвлөгөөний хуралд ирэхдээ оролцох тамирчидынхаа сүүлийн жилийн дотор авахуулсан 1% цээж зургийг авч ирнэ.

2.5 Энэхүү зааврын 2.4 заалтыг зөрчсөн тохиолдолд тэмцээний ямарч үед тогтоовол тухайн тоглогч оролцсон багийн өмнөх тоглолтуудыг хожигдсонд тооцон / сагсанбөмбөг 15:0, шатар 100-н буудалд даам 2:0/ тухайн багийг бүх төрлийн тэмцээнээс бүрмөсөн хасна.

2.6 Тэмцээнд оролцогч баг энэ зааварт заасан журмыг зөрчсөний улмаас тэмцээнээс хасагдсан тохиодолд оролцох эрхийн хураамжийг буцаан олгохгүй.

2.7 Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг багийн ахлагчаар дамжуулан зохион байгуулагчид дамжуулан шийдвэрлэнэ.

2.8 Тэмцээнд оролцох тамирчидын мэдүүлгийг доорх хаягаар хүлээн авах ба эцсийн хугацаа 2013 оны 11-р сарын 29-ны өдрийн 1700 цаг байна. Үүнээс хойш мэдүүлэг өгсөн багийг тэмцээнд оролцуулахгүй бөгөөд мэдүүлэгт өөрчлөн оруулахгүй.

2.9 Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг МУИС-ийн НШУС-ийн Оюутны зөвлөлийн байранд хүлээн авах ба дэлгэрэнгүй мэдээллийгwww.otgontenger.mn, www.facebook.com/groups/Zazoht/, www.facebook.com/hugjliinhutuchсайтуудаас авна.

Утас: 88930705, 98111846, 89894798

 

ЗАЗОХТ-ийн Спортын албаны дарга Д.Дашзэвгэ /................................./

Удирдамж хянасан:

ЗАЗОХТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбадорж /...................................../

  • 1 Мэдээний зураг,

    “ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН 10-Н

  • 2 Мэдээний зураг,

    Завхан нутгийн золбоолог залуустаа амжилт хүсье!!!