Otgontenger.mn

Монгол залуус Солонгосын цагдаагийн хөлийг хазжээ

 

Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт Монгол улсын хоёр иргэнийг саатуулсан байна. Учир нь тус арал дахь нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар нэгдүгээр сарын 31-ний өдөр архидан согтуурч улмаар гудамжинд явж байсан иргэдийг шалтгаангүйгээр зодож бие болон эд хөрөнгийг нь хохироосон хэрэг үйлджээ.

    Тэд мөн хэргийн газар очсон хоёр цагдааг эсэргүүцэн зодолдож, нэгнийх нь хөлний эрээн булчинг хазаж бэртээсэн байна.

    Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас "Монгол оюун залуус архидан согтуурч агсан тавихдаа жирийн зургаан иргэнийг зодож бэртээсэн. Мөн хэргийн газар очсон цагдаагийн хоёр ажилтны шаардлагыг үл тоомсорлож, тэднийг зодож, нэгнийх нь хөлийг хазсан хэрэг үйлдсэн. Тэд эх орон руугаа зугтаах магадлалтай тул түр саатуулан шалгаж байгаа" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: uls.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл