Otgontenger.mn

Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

Өнөөдөр өглөөнөөс эхлэн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг болжээ. Мөн “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болсон байна. 

 

Яагаад ийнхүү үнэ нь гэнэт нэмэгдсэнийг тодруулах гэсэн боловч амралтын өдөр тул албаны хүмүүстэй холбогдох боломжгүй байлаа.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм. 

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс  50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл