Otgontenger.mn

Д.Оюунхорол сайд олны эгдүүцлийг хүргэв

Өнгөрч буй энэ долоо хоногт НӨАТ-ын буцаан олголт, Д.Оюунхорол сайдын мэдэгдэл олны анхаарлын төвд байна. Лхагва гарагийн шөнө эхний ээлжийн иргэдийн данс руу төлсөн НӨАТ-ынх нь 20 хувийг буцаан олгож эхэллээ. Худалдан авалт бүрээ цахим системд бүртгүүлэн, НӨАТ-ын урамшуулалд идэвхтэй оролцсон иргэд баяртай байв. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Оюунхорол сайдын хэлсэн үг олон нийтийн эгдүү, дургүйцлийг зэрэг зэрэг хүргэчихлээ. Тэрээр хил орчмын бүс нутагт зарим орны иргэдийг (үүнд БНХАУ багтана) 30 хоног визгүй зорчуулах талаар Гадаад харилцааны яамтай хамтран ажилллаж байна гэсэн юм. Хил орчмын бүс нутаг гэхээр манай улсын зөвхөн урд аймгуудыг хамрахгүй. 14 аймгийн 70 сумын газар нутаг хил орчмын бүсэд хамаардаг. Энэ мэдэгдлийн дараа олон иргэн нийгмийн сүлжээ ашиглан эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, хятад жуулчдаас болгоомжилж байгаагаа мэдэгдэж эхлэв. Жуулчид нэрээр тус улсын ядуу иргэд олноороо Монголд нэвтрэх, цаашлаад нутгийн гүн рүү нэвтрэн хууль зөрчих зэрэг олон эрсдэл байгааг анхааруулж байна. Учир нь БНХАУ-ын урд хилийн дагуух буюу далайн эрэг дагуух хотууд нь өндөр хөгжсөн, далайн боомтоос алслагдсан төв хэсэг болон хойд нутгийн иргэдийн амьжиргааны түвшин ихээхэн доогуур байдаг байна. Хил орчмын бүс нутаг гэхээр манай улсын зөвхөн урд аймгуудыг хамрахгүй. 14 аймгийн 70 сумын газар нутаг хил орчмын бүсэд хамаардаг.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл