Otgontenger.mn

Баян өвөө нараар тэтгүүлдэг бүсгүй тансаг амьдралаараа бахархжээ

25 настай Симона Тун гэдэг англи бүсгүй баян хөгшин ивээн тэтгэгч нарынхаа мөнгөөр тун тансаг бас санаа зовох зүйлгүй амьдарч байгаагаа нууж хаалгүй дэлгэжээ. Харин ч "торгонд хөлбөрч тосонд умбадаг” гэдгээрээ бахархсан байна. Түүний нэг оройн арга хэмжээнд бэлтгэх зардал нь л гэхэд мянган фунтээс буудаггүй агаад зөвхөн тэр үдэшлэгт өмсөх даашинз туфль будалт зэргээс бүрддэг. Бүсгүйн энэ мэт тансаг дээдсийн түвшингийн амьдралын сарын өртөг нь 4000 фунт болдог ч тэр өөрөө биш харин баян ивээн тэтгэгч нар нь бүрэн даадаг.

Үүнд Лондонгийн баячуудын хорооллын байрны түрээс, гоо сайхан, шопинг, фитнессээс гадна саяхан хийлгэсэн хөх томруулах мэс заслын төлбөрөө ч "өвөө” нарынхаа нэгээр төлүүлсэн гэнэ. 

-Би ивээн тэтгүүлдэг амьдралын хэв маягтай. Үүнийгээ нуудаггүй бас үүнээсээ ичдэггүй. Харин ч энэ нь баян тансаг хангалуун амьдрах арга болсон-
Тэрээр хэзээ ч ажил хийж байгаагүй тул мөн хэзээ ч өдрийн 12 цагаас өмнө босож байгаагүй. 
 
-Би мөнгөгүй залуутай амьдарч үзсэн. Бусад бүсгүйчүүд нөхөртэйгөө хамт ажиллаад зүтгээд амьдралаа босгосон тухайгаа ярьдаг. Харин би ингэж чадаагүй, нэг л болоогүй юм-
 
 
-Тэрнээс хойш би ядуу эрчүүдтэй орооцолдохоо больсон. Ядуу залуусд сэтгэл татам юм ч байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй болсон-
Симона хэзээ ч эрт босдоггүй, хоол унд бэлдэх гэр цэвэрлэх зэрэг ажлыг хийгээгүй таван жил болсон гэнэ. Гэрийг нь үйлчлэгч нар цэвэрлэдэг, хоолыг нь бэлддэг. 
 
-Би өдрийн 13 цаг гээд босдог. Өглөө эрт босох дургүй л дээ...босоод хөнгөхөн цай уугаад фитнесдээ явдаг, дараа нь амарч будалт хийлгэдэг. Ингээд 3-4 цагийн үед найз хүүхнүүдийнхээ хамт зоогийн газарт хооллодог. Дараа нь дэлгүүр хэсдэг, орой нь үдэшлэг цэнгүүн эсвэл шөнийн клубд наргидаг, ивээн тэтгэгч нартайгаа уулздаг. Өдрийг ингэж л өнгөрөөдөг
 
 
-Би өнжөөд л шопинг хийдэг, долоо хоног бүрд өөртөө цүнх хувцас зэрэг шинэ зүйл худалдан авдаг-
Бүсгүй хоёр хоногт доод тал нь нэг удаа дэлгүүр хэсдэг. Бүх мөнгийг нь ивээн тэтгэгч нар нь гаргадаг. Хамгийн сүүлд Rolex болон Chanel брэндийн цүнх худалдан авчээ.
 
 
Ивээн тэтгэгч нар нь шопингийн мөнгийг нь өгөхөөс гадна тансаг үнэтэй бэлгээр дардаг гэнэ. Мөн тэднийхээ мөнгөөр гадаадад олонтоо аялжээ.
 
-Тэднээс авсан хамгийн үнэтэй бэлэг бол Range Rover машин-
 
-Өнгөрсөн долоо хоногт нэг ивээн тэтгэгч маань Дубайд тав хоног ажиллахдаа намайг дагуулж явсан. Өглөө бүр уулзалтандаа явахдаа надад 5-8 мянган фунт өгөөд орой болтол дэлгүүр хэсэж зугаац гэж байлаа. Тэгэхэд тав хоногийг маш гоё өнгөрөөсөн дөө-
 
 
Тэрээр Нортгемптоншир гэдэг Английн бөглүү жижигхэн хотод төржээ. 
 
-Манай хот маш уйтгартай газар. Тэнд дээшээ гарна гэж байхгүй. Бүгд ижил түвшний хүмүүс юм чинь-
Симонагийн хэлснээр эцэг эх түүний амьдралын хэв маягийг бүрэн дэмждэг гэнэ. Бүр нэг ивээн тэтгэгчтэй нь муугүй найз болжээ. Найз нар нь ч мөн ивээн тэтгэгчдийнхээ мөнгөөр амьдардаг хүүхнүүд аж
 
-Нэг маань баян эрийнхээ мөнгөөр бүр эмч болоод авсан шүү-
 
 
18 насандаа загвар өмсөгч болсон Симона баян тансаг амьдралд шууд л татагдсан гэдгээ нуусангүй. 20 настайгаасаа эхлэн өөрийн сайт ажиллуулан мөнгөтэй эрчүүдийг "ангуучилж” эхэлжээ. 
 
-Би амжилтанд хүрсэн эсвэл амжилтанд хүрч байгаа эрчүүдтэй л танилцдаг. Тэдний амьдарч байгаа гэр орон, унаж байгаа машин гээд бүх зүйл надад таалагддаг. Тэгж яваад л одоогийн Симона болж хувирсан-
 
-Хүмүүс бидэн шиг хүүхнүүдийг мөнгөний төлөө бүдүүн эсвэл хөгшин эрчүүдийн дор орж хэвтээд бэлгийн бүх хүслийг нь хангадаг гэж ойлгодог. Харин би 7-8 удаа болзож миний бүх шаардлагыг хүлээн авсан үед нь л өвөрт нь ордог
 
-Би өмнө нь нэг зэрэг хэд хэдэн ивээн тэтгэгчтэй байсан. Одооноос л зөвхөн нэгтэй байсан нь дээр гэж шийдсэн-
 
 
Тэрээр зургаан ч баян эртэй удаан хугацаагаар харилцаатай байж ивээн тэтгүүлч иржээ. Нэг нь бүр 62-тай байсан ч Симонагийн хэлсэнээр 38 насны зөрүү асуудал болоогүй гэнэ.
 
-Надад 15-20 насаар ах эрчүүд таалагддаг. Тэдний насныхан залуу бүсгүйг яаж хайрлах халамжилахыг төгс мэддэг. Намайг төрсөн охин шигээ үздэг- 
 
 
 
НУУЦ.мн
Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл