Otgontenger.mn

Английн Примиер лигийн 9-р тойргийн онцлох тоглолт Челси, Улаан чөтгөрүүдийн хооронд

Английн Примиер лигийн гал гарсан сонирхолтой тоглолтууд үргэлжилсээр...

2016-10-24-ны шөнө 9-р тойргийн хамгийн сүүлийн тоглолт, хамгийн сонирхолтой, гал гарсан тоглолт Челси эсрэг Манчестер юнайтидын хоорондоо тоглож цэнхэр арслангууд 4:0-оор бут нэргэлээ. Ганцхан жилийн өмнө Стэнфорд бриджд босс байсан, 2 жилийн өмнө челси клубыг аварга авхуулж байсан онцгой нэгэн (Жозе) дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчид Погба, алдарт Златан тэргүүтэй Улаан чөтгөрүүдийг удирдан эсрэг дүрээр зочлон тоглосон билээ. Тоглолтын эхний гоолыг Педро 1 дэхь минутанд хийсэн бол 2 дахь гоолыг хамгаалагч Кейхилл 21', 3 дахь гоолыг Эдэн азар 62', 4 дахь гоолыг Канте 70' тус тус хийлээ.

Бусад тоглолтууд Бөрнли, Лестер сити, Ливерпүүл, Стоксити, Вэстхамт юнайтид клубууд хожил байгуулж 3 оноогоо авсан ба бусад багууд ялангуяа хүснэгтийн дээгүүр бичигдэж буй Манчестер сити, Спүрс, Арсенал клубууд тэнцэж оноо алдлаа.

9-р тойргийн байдлаар хүснэгтийн байдал:

Хүснэгтийн эхний 3 баг 20 оноогоор тэнцэж байгаа 4,5-р байранд байгаа багууд 19 оноогоор тэнцэж явж ирсэн нь шинэ улиралыг улам сонирхолтой, өрсөлдөөн улам ширүүн болж байна. Ийм л учлаас дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том лиг болж чадсан юм даа.

Б.Мөнхбат

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл