Otgontenger.mn

Завхан аймаг ахмадын шинэ ордонтой боллоо

 Энэ жил Ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 48 жилийн ой тохиож буйн дээр манай ахмадын хороо гурван давхар шинэхэн барилгыг хүлээн авч байгаа  баярт үйл явдлууд давхцсан нь эл баяр өмнө жилүүдээс өргөн дэлгэр болж буйн шалтгаан юм. УИХ-ын гишүүн Санжмятав, Оунхорол болон Аймгийн засаг дарга асан Жамьянтивийн санаачлагаар хотын төвд сүндэрлэн боссон тус ахмадын ордонг Ариг констракшн 2013 оноос хойш чанар стандартад нийцүүлэн барьж байгуулжээ.

Ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилготой тус ахмадын ордонд ахмадууд маань цуглан өөрсдийгөө хөгжүүлж, тоглож наадан, хууч хөөрөх боломжтой юм. Мөн  бүх төрлийн бясалгалын курс  хичээллэж, ахмадын сувилал ч ажилланаа. Настан буурлуудад хэрэгтэй бүхэн нэг дор цогцолж байгаа нь ёстой л диваажин гэлтэй хэмээн ахмадууд маань их л сэтгэл өөдрөг байсан юм.

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл