Otgontenger.mn

Өлзийт, Товцог багуудад нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо

УИХ-ын 18–р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Загдхүүгийн Нарантуяа болон Ардчилсан намаас Завхан аймгийн ИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр Улиастай хотын Өлзийт, Товцог багт ажиллалаа. Товцог хайрхан уулынхаа ар бэл, Богдын голынхоо ногоон дэнж дээр УИХ-д нэр дэвшигч Загдхүүгийн Нарантуяа тээвэрчдийн төлөөлөл, иргэд сонгогчидтойгоо уулзаж Завхан нутгийн цаашдын хөгжлийн гарцыг зөв харах, “ТАВАН САЙН” хөтөлбөрийг бодит амьдралын хөрсөн дээр буулгах , хүн бүр, өрх бүхэн үйлдвэрлэгч болоход санхүүгийн шинэ боломж олгоно гэж хэлсэн нь сонгогч, иргэдийн сэтгэлд нийцэж байлаа.

ТОВЦОГ багийн иргэн А. ЦЭНДСҮРЭН:

УИХ-ын 18-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Загдхүүгийн Нарантуяаг дэмжинэ. Улсдаа гарын таван хуруунд тоологдох сайн хуульч, мэргэшсэн санхүүч эдийн засагч энэ хүн биднийг төрд төлөөлж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ төрд эмэгтэй хүний хатан ухаан хэрэгтэй . Нэр цэвэр улс төрчийг сонгоно. Бодлого хэрэгжүүлэхэд багаар нь сонгох хэрэгтэй . Манайх гэр бүлээрээ З.Нарантуяаг бас Д.Батсайханы багийг дэмжинэ.

 

МУИС- ийн оюутан Мөнгөнзул:

Надад болон миний адил оюутнуудад “ Сайн оюутан” хөтөлбөр их таалагдаж байгаа. Аав ээжийнхээ цалин тэтгэврийн зээлээр биш, оюутанд олгох бага хүүтэй зээлээр суралцаад сургуулиа төгсөөд эргэн төлөх нөхцөлийг бүрдүүлсэн сайхан хөтөлбөр гаргасан Ардчилсан намын ах эгч нартаа баярлалаа. Энэ жил би 18 нас хүрсэн. Сонгох эрхээ анх удаа эдэлнэ. Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшсэн З.Нарантуяа эгчийгээ дэмжих болно. Өндөр боловсролтой, аливаад нямбай, чамбай З.Нарантуяа эгчийгээ сонгоно.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл