Otgontenger.mn

Завхан аймагт хэн, хэн нэр дэвших вэ

УИХ-ын 2016 оны нэр дэвшигчид хараахан тодроогүй байна. УИХ-д нэр дэвших хүмүүсийг энэ сарын 23-28-ны хооронд тодруулах юм. Гэвч урьдчилсан байдлаар нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр тодорч эхэлжээ. Энэ жилийн сонгууль жижиг 76 буюу мажоратор системээр явагдах бөгөөд Завхан аймаг хоёр мандаттай байгаа.  Тухайлбал, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Алдархаан, Улиастай, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон, Шилүүстэй нэг тойрог, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр, Яруу, Их-уул гэсэн сумд нэг тойрог болж байгаа юм.

Үүнд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, СЗХ-ны дарга асан З.Нарантуяа нар нэр дэвших нь тодорхой болсон аж. Харин МАН-аас “Сонор трейд”-ийн захирал Б.Энхболд, Завхан аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ш.Батсамбуу нарын нэр дуулдаж буй. Завхан аймгийн сонгогчдын саналаар УИХ-д удаа дараа суусан Д.Оюунхорол гишүүн энэ удаад нутгаасаа нэр дэвшихгүй юм байна. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болсон аж.

Харин МАХН-аас Завхан аймагт УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирыг нэр дэвших тухай дуулдаж буй. Түүний хувьд намаасаа гарч МАХН-д элссэн гэдгийг эх сурвалж хэлсэн. Харин “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс “Нарантуул”-ын эзэн  Ш.Сайхансамбуу нэр дэвшихээ мэдэгдсэн. Түүний хувьд МАН-аасаа гарах өргөдлөө өгсөн билээ. Бие даагчдын хувьд хэд, хэдэн нэр дуулдаж байсан. Тухайлбал, Б.Түмэнжаргал, А.Санжмятав, С.Цэвээнжав нарын хүмүүс бие дааж нэр дэвших магадлалтай байгаа аж.

Энэ удаагийн сонгуульд ИЗНН болон МҮАН, Хөдөлмөрийн Үндэсний нам оролцох боломжгүй болсон. Тэдний зарим нь Ардчилсан намыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа бол Хөдөлмөрийн Үндэсний намын ихэнхи гишүүд нь бие дааж нэр дэвшихээр саналаа өгөөд байгаа аж. Завхан аймагт МҮАН-аас Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Батсайхан нэр дэвшихээр яригдаж байсан ч нам нь сонгуульд оролцохгүй учраас энэ жил өнжихөөр болжээ. Харин нэр нэгт Төрийн банкны Д.Батсайханд АН-аас нэр дэвших боломж олдоогүй байна.

Ж.НАНДИН

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл