Otgontenger.mn

Увс, Завханыг холбосон зам наймдугаар сард ашиглалтад орно

Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд Хяргас нуурын Үзүүрийн булгаас Завханы Сонгино сум хүртэлх 135 км замыг БНХАУ-ын “Шинжаан Шин Фан” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани суурь далан, ус зайлуулах суваг, явган гүүр зэрэг байгууламжаа өнгөрсөн намар хийжээ.  Энэ хавраас цементээр бэхжүүлсэн сууриа тавин ирэх наймдугаар сард уг замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Тус аймгийн төвөөс Наранбулаг сум хүртэлх 90 км замыг 2013 онд ашиглалтад оруулсан. Наранбулагаас Үзүүрийн булаг хүртэлх 100 км замыг 2014 онд БНХАУ-ын “Шинжаан Шин Фан” компани концессын гэрээгээр тавьсан юм.

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл