Otgontenger.mn

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах боломжтой боллоо

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан билээ. Ингэснээр оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой байсан юм. Харин БСШУЯ-наас "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталжээ.

Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авахад бэлэн боллоо. Өнөөдөр "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталлаа.  Энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулсанаар сургалтын төлбөрийн зээл олгож эхэлнэ" гэв.

Зээлийн хувьд богино, урт, дахин санхүүжилтийн гэсэн зээл олгох бөгөөд тухайн оюутнуудад тодорхой шалгуур тавих аж. Тухайлбал, богино хугацааны зээл авах бол голч дүн 2,5-аас дээш, урт хугацааны зээл авах бол 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлагатай юм байна.

Ж.НАНДИН

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл