Otgontenger.mn

Сонгуулийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа.

Мөн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь хуучин хуулиар намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх даваа гаригт дуусах ёстой байсан ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орлоо. Ингэснээр намууд тавдугаар сарын 20-23-ний хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах болж байна. Цэцийн дүгнэлтээр орон нутгийн сонгууль хөндөгдөөгүй тул нэр дэвшүүлэх хугацаанд өөрчлөлт орохгүй аж. Тиймээс ирэх даваа гаригт багтаан орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах ажиллагааг хуулийн хугацаанд нь багтаах чиглэлийг УИХ-ын дарга өглөө. 

Тойргийн мандатын тоо, төвийг тогтоох асуудлыг УИХ ирэх долоо хоногоос хэлэлцэх болж байна.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл