Otgontenger.mn

Улиастай хотын төвөөс бурхан, судрын хэлтэрхий зэрэг эртний эд зүйлс олджээ

Завхан аймгийн Улиастай хотоос эртний эд зүйлс олдсон байна. Тодруулбал, Улиастай хотын төвд байдаг зориулалтын бус Цагдан хорих байрны дэргэд 30:12м-ийн харьцаатай гурван давхар нэг цэгийн үйлчилгээ бүхий албаны болон 80 хүний багтаамжтай албаны цагдан хорих байр барихаар болсон байна.  ШШГЕГ-ын дотоод орлогоор барьж буй уг байрыг барихаар төлөвлөсөн газрын хундаамнаас 120 гаруй машин шороо гаргасныг өнгөрсөн Пүрэв гаригт сумын тамгын зөвшөөрөлтэйгээр хэд хэдэн газарт асгажээ. Энэ асгасан шорооноос лам нарын малгай, бүс, судрын хэлтэрхий, бурхан, цөгц зэрэг шашны эд зүйлс түлхүү гарч ирсэн байна. Мөн хятад иргэдийн ихээр хэрэглэдэг байсан шаазан, нарийн ишт гаанс, төрөл бүрийн чулуун хөөрөг зэрэг зүйлс гарч ирчээ.

Одоогоор тухайн газрыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамгаалж, Мэргэжлийн хяналтын газрын соёлын байцаагч хяналт тавин бүртгэлжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Б.ГЭРЭЛ

Эх сурвалж: medee.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл