Otgontenger.mn

Найман жил гацсан Завханы нисэх буудал наадмаас өмнө ашиглалтад орно

Анх 2008 онд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан Говь-Алтай болон Завхан аймгуудын нисэх буудлын хөөрч буух зурвас, үерийн далангийн барилгын ажил он дараалан санхүүжилт бүрэн хийгдээгүй байснаас үүдэн сунжирч, 2013 оноос хойш зогсонги байдалд ороод байсныг шийдвэрлэсэн байна.  Говь-Алтай аймгийн нисэх онгоцны буудлын хөөрч буух зурвас, үерийн далангийн ажилд шаардлагатай нэмэлт ажлын зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч болон захиалагч талууд харилцан тохирч баталгаажуулжээ. Аэродромын зурвас, үерийн далан байгуулах нэмэлт ажлын зардлыг хянаж тооцсон бөгөөд нэмэлт ажлын гэрээг байгуулах шатанд байгаа аж. Завхан аймгийн нисэх онгоцны буудлын хөөрч буух зурвас үерийн далангийн ажлыг эхлүүлэхэд шаардагдаж байгаа нэмэлт ажлын хэмжээг зураг төсөл хяналтын шатанд байгаа бөгөөд гүйцэтгэгч компанид холбогдох нэмэлт санхүүжилтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох шийдвэр гаргасан байна. Говь-Алтай, Завхан аймгуудын нисэх буудлын хөөрч буух зурвасын ажил гүйцэтгэх шинэчилсэн төлөвлөгөөг баталсан бөгөөд 2016 онд хөөрч буух зурвасны ажлыг гүйцэтгэн наадмаас өмнө ашиглалтад оруулах юм байна.

Ж.НАНДИН

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл