Otgontenger.mn

Нэг Завхан клубээс "Стратегич сэтгэлгээ ба стратегийг байгууллагад хэрэглэх нь" сэдэвт лекц зохион байгууллаа

Стратегич сэтгэлгээ ба стратегийг байгууллагад хэрэглэх нь сэдэвт лекц зохион байгууллаа Завхан нутгийнхаа сайн сайхан, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах зорилгоор хүсэл зориг, үзэл бодол, сайн дурын нөхөрлөлийн үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн бүтээлч, хариуцлагатай залуусын нэгдэл "Нэг Завхан" төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг лекц 2016 оны 03 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Энэ удаагийн лекцийг “Стратегич сэтгэлгээ ба стратегийг байгууллагад хэрэглэх нь” сэдвээр АПУ ХК-ны Санхүү эрхэлсэн захирал, "Нэг Завхан" төрийн бус байгууллагын бодлогын зөвлөлийн дарга Б.Түвшин уншлаа. Тэрбээр стратеги төлөвлөлтийн онол, хандлага, түүнийг өөрийн ажил хэрэгт хэрхэн хэрэгжүүлж байгаа баялаг туршлагынхаа талаар болон монголын топ компанийн нэг АПУ ХК-ийн өнөөдрийн амжилтын нууцаас нутгийн залуучуудад танилцуулж, санал бодлоо солиолцсон юм. Энэхүү лекц арга хэмжээ сар бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл