Otgontenger.mn

Завхан аймагт хэн хэн нэр дэвших вэ

Тус аймагт Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав болон Төрийн банкны захирал Д.Батсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа зэрэг шинэ лидерүүд өрсөлдөж буй бололтой.

МАН-аас Завханы "Очирваанийн хүлэг” уяачдын холбооны тэргүүн гэхээс өөр онцын тодотголгүй “Нарантуул”ын босс Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу нэр дэвших сурагтай. Мөн түүний ах Ш.Сайхансамбуу ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ гэх яриа сонсогдох болсон юм. Мөн МАН-ын “акул”-уудын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэр дэвших албан бус яриа гарчээ. 2012 онд Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсон, “Сонор трейд” ХХК-ийн захирал Б.Энхболд гэгч нэр дэвшиж магадгүй сурагтай.

Эх сурвалж www.medee.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл