Otgontenger.mn

Улсын гарьд Б.Гончигдамбын аав Улсын сайн малчин боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, улсын сайн малчдаа тодруулсан байна. Энэ онд нийслэл болон  21 аймгаас 140 малчны тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчин"-аар шалгарууллаа.

Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртэлх насны хүмүүс юм.

Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.

Завхан аймгийн хувьд:

Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Чогдонгийн Батмөнх,

Яруу сумын 4 дүгээр багийн малчин Лодонгийн Чогсомжав,

Дөрвөлжин сумын Буурал багийн малчин Сурмаажавын Ганболд,

Их-Уул сумын 4 дүгээр багийн малчин Гомбожавын Батнасан,

Алдархаан сумын Алдар багийн малчин Гаалъяахүүгийн Батжаргал,

Алдархаан сумын Аргалант багийн малчин Дамбын Цэрэннадмид,

Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Лувсандашийн Сэнгэравдан;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин Сурмаагийн Магсар;

Ж.НАНДИН

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл