Otgontenger.mn

Энэ оны бүсийн уралдааны товыг өргөн барилаа

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаас "Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулах товыг гаргасан байна. Тухайлбал  "Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын уралдааныг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг 2016 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Хүй долоон худагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт 2016 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлож Монгол Улсын Засгийн газарт өргөн барилаа.

Ж.НАНДИН

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл