Otgontenger.mn

“ЭХ ОРНЫ ШИМ-2016” үзэсгэлэн худалдааны тов гарлаа

Завхан аймгийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулах боломжийг бий болгох,  иргэдээ цагаан сарын баяраар хэрэглэгддэг хувцас, бэлэг дурсгалын зүйлс , хүнсний бүтээгдэхүүнээ нэг цэгээс өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий   “ЭХ ОРНЫ ШИМ-2016” үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн худалдаа  2016 оны 01 дүгээр  сарын 28-30 өдрүүдэд аймгийн Биеийн Тамир спортын хороон дээр   болох юм байна.

Үзэсгэлэн худалдаанд аймгийн 24 сум брэнд бүтээгдэхүүнээрээ оролцох  юм байна. Бүтээгдэхүүн үйлчилгээнэс шилдгийн шилдэг нэг бүтээгдэхүүн гранпри шагналын эзэн болохын зэрэгцээ хэд хэдэн   номинацуудиар шалгаруулалт явуулах аж.

Ц.ХАНДАА

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл