Otgontenger.mn

Ипотекийн НАЙМАН хувийн хүүтэй зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж БАТАЛЛАА.

Уг хуулийн төслүүд нь найман хувийн хүүтэй зээлийг сэргээх зорилготой юм. 

Холбогдох байнгын хорооноос дээрх хуулиудыг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын чуулганд оруулсан. Энэхүү саналаар санал хураалт явуулахад тус бүр дэмжигдэв. Ингээд уг хуулийг бүхэлд нь батлах эсэхээр санал хураахад 86.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийн улмаас хаагдаад байсан ипотекийн найман хувийн хүүтэй зээл сэргээгдлээ

Уг хууль нь батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс /2016.01.18/ хэрэгжиж эхлэх юм.

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл