Otgontenger.mn

Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох санал гаргав

Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг энэ онд зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхэд авдаг болох шийдвэрийг УИХ гаргасан билээ. Хүүхдийн мөнгөнд өмнө нь улсын төсвөөс 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байсан бөгөөд эдийн засаг хүнд байгаа учраас энэ мөнгийг бууруулж 144 тэрбум төгрөг болгосон. Ингэснээр, амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхэд төрөөс мөнгө авахгүй болж байсан юм. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хүүхдийн мөнгийг асуудлыг хэлэлцэж, ярилцаад хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудаснаа “Хүүхдийн мөнгийг хүн бүрт. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсөж торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” хэмээн бичжээ.

Ж.НАНДИН

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл