Otgontenger.mn

Я.Жамбалдорж

Я.Жамбалдорж нь Чин улсын бадаргуулт төр буюу 15-р жарны могой жилийн намрын дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Цахир суманд 1880-10-03нд ард Ядамжавын 3-р хүү болон төржээ.

Жамбалдорж хүүг анх мэндлэхэд эцэг Ядамжав, ээж Дуламжав хоёр нь түүнд Дарамсэд гэдэг нэрийг хайрласан байна.

1883 онд Хамбын гэгээн Лувсангэндэн од, сар дүрс биеийнхээ зохионгуйг олоход түүний хамт дүрийг Монголын төр шашны тэргүүн 8-р богд Жавзандамба тодруулах зарлиг буулгасны дагуу Тариатын хүрээний хамба Лувсанчойдон Дарамсэд хүүгийн нэрийг Алтан савханд шүүлгэхэд 1884 оны зуны эхэн сард Хамбын гэгээний хойт дүр мөн хэмээн Их хүрээний Пунцаг-Осор лам солдив зохиож Жамбалдорж гэдэг сахилын нэрийг айлдсанаар одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Хамбын хийдэд гэгээнтний сэнтийд залжээ.

Хамба гэгээн Я.Жамбалдорж нь 300 гаруй ламтай Цогчин дугана, Нүглийн дугана, Аваг дугана, Зүдийн дугана, Чойрын дугана, Маарамбын дугана, Дүшхэрийн зэрэг олон дуганатай томоохон хийдийг удирдан зохион байгуулж, шавь, сүсэгтэн олондоо нэр хүндтэй эрдэм чадал, ид шидтэй гэгээнтэн байжээ. Түүнийг хилс хэрэгт татан 1939 онд Завхан аймгийн Улиастайн шоронд буудан хороосноор эх нутаг, элгэн түмэн, эрдмийн олон шавь, энхэр сайхан хань үрдээ эргэж ирээгүй билээ...

Ум сайн амгалан болтугай

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл