Otgontenger.mn

Арь гэгээн Б.Чанрав

Арь гэгээн Б.Чанрав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх нохой жилийн намрын дунд сарын 15-нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын бугын толгойн өвөрт 1872 оны 09-10нд ард Бадраагийн 3-р хүү болн төржээ. Б.Чанрав нь эцэг эхээс 13уулаа өнөр өтгөн гэр бүлд өсч бойжсон байна.

Б.Чанрав нь 5 наснаасаа эхлэн урд төрлийн түүх эрдмийн ид шидийг үзүүлж эхэлсэнд тэр үеийн Хатавчийн хүрээний хамба Жамсранжавын анхаарлыг татаж, Чанрав хүүг хүрээндээ 7 настайд нь шавилуулж Монголын төр шашны тэргүүн 8-р богд Жавзандамбад уламжлан Манжийн хаанд гэгээний нэрийг өргөхөд 1882 онд Арь гэгээний 5 дахь дүр мөн хэмээн Дамдинчогдон гэдэг сахилын нэр хайрласан тул 1882 оны намрын дунд сарын 15нд одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байсан Яруугийн хүрээнд гэгээний сэнтийд залсан байна.

1890 онд Арь гэгээн Чанравт 8-р богд Жавзандамбаас Номч мэргэн цол хайрлаж, түүнийг Манжийн хааны зарлигаар 500 тариачин, Түмэд, Мань гүн, Сүрэн гүн, Мянгад, Өөлд хошууг харъяалуулж, Сүрэн гүний хошуунд Хөвхөрийн хүрээнд залжээ.

Арь гэгээн Чанрав нь Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ардын хувьсгалын үйл хэргийг эхнээс нь дэмжиж, Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Жалханз хутагт Дамдинбазар, Дилова хутагт Жамсранжав нартай нэгэн сэтгэлээр холбоотой байсан байдаг.

Арь гэгээн Чанрав нь 1930 онд Ховд хотноо хилс хэрэгт баривчлагдан хоригдож байгаад 1931 оны өвлийн адаг сард цусан хатгаагаар жанч халж, эх нутаг, элгэн садан, шавь олондоо эргэж ирээгүй амьд бурхадын нэг байлаа.

Ум сайн амгалан болтугай

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл