Otgontenger.mn

Цэрэндондов

Цэрэндондов нь 16-р жарны Шарагчин хонин жилийн намрын дунд сарын 15нд Засагт хан аймгийн хошууч бээсийн хошуу одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутаг Хүрэн толгойн өвөр булаг гэдэг газар ард Нацагшугарын том хүү болон мэндэлжээ.
Дээрхийн гэгээнээс Милова богдын хойт дүрийг Монголд Отгонтэнгэр уулын өмнө бэлд мэндэлсэн байна гэж төлөг буулгаад Дэмчиг бурханы хувилгаан Довчин, Дилова, Арь гэгээн нар Цэрэндондов хүүг 5 настайд нь номч ламын хувилгаан Улаан үст лам их дөвчин тойны хувилгаан нарын 4-р дүр Милова бурханы буюу Цагаан Дарь-Эхийн бүрэлбаа мөн гэж тодруулаад Агваанчанравданзансамбуу хэмээх сахилын нэр хайрлаж одоогийн Завхан аймгийн Отгон сумын нутагт суурьшиж байсан Гэндэнпилийн хийдэд хутагтын сэнтийд залжээ.
Арь гэгээн Жагар Төвдийн орны Мичиг живаа хувилгаан Цагаан Дарь-Эхийн бүрэлбаа гэж нэгэн солдив Дилова хутагт Жамсранжав Миловын бүрэлбаа гэж нэгэн солдивыг тус тус зохиосон байдаг.
Цэрэндондов хувилгааныг ид номын хүч сууж байх цагт цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөж ирэхэд бусдын адил амьдралын мөр хөөсөн байна.

1939-1945 онд Өмнөговь аймгийн Ноёнсэврэй, Ханхонгор суманд цэргийн алба хааж, 1947 оноос Завхан аймгийн Шилүүстэй суманд сүү тосны эрхлэгч, номын хэсэг худалдаа бэлтгэлийн ангид агентын ажил эрхэлж улсад тасралтгүй 40 жил хөдөлмөрлөсөн байна. Цэрэндондов хувилгааны хөдөлмөрийг төрөөс үнэлж Алтангадас одон, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, 5, 6, 7-р таван жилийн гавшгайч, худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, аймгийн 3 удаагийн аварга ажилтан болсоноор өндөр насны тэтгэвэртээ гарчээ.

Цэрэндондов хувилгаан шашны мөр мөхөстсөн он жилүүдэд шашны сүүлчийн том төлөөлөгч шавь олондоо хүндлэгдсэн ид шидтэн байсан юм.

Тэрээр 1996-06-06ны өдөр 77 насандаа бурханы зарлигаар жанч халжээ. Хувилгаан Цэрэндондов Шилүүстэй сумын нутагт орших Их мянганы өвөр биенд “Ном буянт” цагаан суварганд мөнх нойрссоор...

Ум сайн амгалан болтугай

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл