Otgontenger.mn

Ламын бүрэлбаа Ачит ламын хувилгаан Х.Вандан

Ламын бүрэлбаа Ачит ламын хувилгаан Х.Вандан нь 16-р жарны гал луу жилийн намрын эхэн сарын 15-нд Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуунд буюу одоогийн Завхан аймгийн Яруу сумын Өгөөмөр багийн нутаг “Мөөгний хавчиг” гэдэг газар 1916-09-10нд Хаст тайжийн 3-р хүү болон мэндэлжээ. Вандан нь 5 нас хүртлээ эцэг тайж Хаст, эх Х.Сэндэн хатны гар дээр өсч бойжсон байна.
Вандан хүү хувилгааны ид шидийг 4-5 насандаа үзүүлж эхэлсэн нь тэр үеийн Галуутайн хүрээний унзад Г.Шагдарын анхаарлыг татаж, Монголын төр шашны тэргүүн 8-р богд Жавзандамбад хүүгийн нэрийг өгч алтан савханд нь шүүлгэхэд Ачит ламын хувилсан дүр мөн хэмээжээ.
Вандан хүүг 16-р жарны төмөр бичин жил буюу 1920 онд 5 настайд нь Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны Галуутайн хүрээнд хувилгааны сэнтийд залсан байна.
Хувилгаан Вандангийн солдивыг их хүрээний номч Номун хаан зохиож, Пунцаг-Осор лам бичиж байжээ.
Вандан хувилгаан 1937-10-06нд хилс хэргээр баривчлагдаад эх нутаг элгэн садан, номын олон шавь нартаа эргэж ирээгүй байна.

Ум сайн амгалан болтугай

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл