Otgontenger.mn

Албан хэргийн хөтлөлт, архивын үзлэгээр В үнэлгээ авчээ

 

Аж үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Энхбаяр ахлагчтай, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч Т.Оюун, Архивын ерөнхий газрын Хяналт шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Оюунсүрэн, Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын эрхлэгч М.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 12- 15-ны  өдрүүдэд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулсан байна. Мөн улсын үзлэгийн салбар комиссоос хийсэн үзлэгийн нэгдсэн дүнтэй танилцаж, Тосонцэнгэл сумын ИТХ, ЗДТГ, Тэлмэн сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааны талаар холбогдох заавар зөвлөмж өгчээ.

Үзлэгт дараах үнэлгээг авчээ.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

-Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтаар 700 онооноос 645 оноо авч 92,1 хувь буюу “А” дүн авч

-Байгууллагын архивын ажлаар 975 онооноос780 оноо авч 80,0 хувь буюу “В”

-Албан хэрэг хөтлөлт 730 онооноос 610 оноо 83,5 буюу “В”

-Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал 760 онооноос 650 оноо авч 77,6 хувь “С” үнэлгээ авч нэгдсэн дүнгээр 83,3 хувь  “В”

-Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт 700 онооноос 590 оноо авч 84,2 буюу “В”           

-Албан хэрэг хөтлөлт 800 онооноос 655 оноо авч 81,8 хувь буюу “В”

-Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал 700 онооноос 680 оноо авч 97,1 хувь буюу “А”

-Аймгийн ЗДТГазар- Байгууллагын архив 975 онооноос 830 оноо авч 85,1 буюу “В” үнэлгээ авч нэгдсэн дүнгээр 87,0 дүнтэй  дүгнэгджээ.

Ж.НАНДИН                     

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл