Otgontenger.mn

Улсын гарьд Ш.Жаргалсайхан түрүүлэв

Энэ сарын 18-нд болсон Чингэлтэй хайрханы тахилга, Чингэлтэйн иргэдийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 104 бөх барилдсанаас Идэр сумын харъяат Монгол улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэсэн байна.

Харин их шөвөгт Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын өсөх идэр начин Шүхэртийн Уламбаяр, Их-Уул сумын харъяат Монгол улсын өсөх идэр начин Жадамбаагийн Оргил нар шалгарчээ.

С.ДАВААНЯМ

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл