Otgontenger.mn

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн тасаг нээгдлээ

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн нээлт өнгөрсөн долоо хоногт боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-ын Санхүү Төрийн Сангийн хэлтсийн дарга Г.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга А.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт их засвар хийсэн юм. Тус тасагт жилд дунджаар ойрын дуудлага 6135, алсын дуудлага 227 хүлээн авдаг. Үүний хоёр хувийг гэмтэл ослын дуудлага эзэлдэг . Яаралтай тусламжийн тасагт засвар хийснээр стандарт хангагдсан цэвэр аюулгүй орчинд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх бөгөөд тусламж үйлчилгээний чанар сайжирч нас баралт, эмнэлгийн ачаалал буурах боломж бүрдэх юм байна.

Ж.НАНДИН

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл