Otgontenger.mn

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийг шалгаруулжээ

Жон Рокфеллер болон Чингис хаан хоёрын хэн нь илүү баян байсан бэ? Энгийн боловч хариулахад хэцүү асуулт. Тиймээс бид та бүхэндээ дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн тухай олон тооны эрдэмтэн, эдийн засагч болон түүх судлаачдын гаргасан сонирхолтой баримтыг ямар ч, нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

10. Чингис хаан

Төрсөн өдөр: 1162-1227
Орон: Монголын эзэнт гүрэн
Чингис хаан бол түүхэн дэх хамгийн шилдэг удирдагч, дайчдын нэг яах аргагүй мөн. Тэрээр Монголын эзэнт гүрний аугаа их хаан байсан бөгөөд амьд ахуй цагтаа Хятад болон Европыг эзэлж байсан билээ. Харин хачирхалтай нь Чингис хаан хэзээ ч эд баялгийг цуглуулдаггүй байсан гэнэ. "Тэр өөрийн олзыг цэрэг болон өөрийн албатуудтайгаа хуваадаг байсан" хэмээн Куинс коллежийн түүх судлаач, профессор Жек Уэзерфорд хэлжээ. 

Жек Уэззефорд “Чингис хаан болон орчин үеийн ертөнц” хэмээх номондоо: "Чингис хааны цэргүүд болон удирдагчид өөрсдийн олсон олз омгийг цэргүүд, гэр бүлийнхнийхээ дунд хуваадаг байсан. Мэдээж Чингис хаан өөрийн хувийг авдаг байсан ч энэ нь түүнийг баян болгоогүй. Тэрээр сүм, цайз, байшин зэргийг огтхон ч барьж байгаагүй. Тэр гэрт төрж, гэрт нас барсан. Түүнийг нас барсны дараа бусдын адил эсгийн ороож оршуулсан" хэмээн бичсэн байна.



9. Билл Гейтс

Төрсөн өдөр: 1955 — одоог хүртэл
Орон: АНУ
Хөрөнгийн хэмжээ: 78.9 тэрбум доллар
Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээг тогтооход хялбар бөгөөд тэрээр орчин үед амьдарч буй томоохон тэрбумтнуудын нэг билээ. Энэ жилийн хувьд "Forbes" сэтгүүлийнхэн түүний Microsoft-ийн хувьцааг үнэлэхэд 78.9 тэрбум доллар байсан гэнэ. Энэ нь "Zara"-ийн хамтран эзэмшигч Амансио Ортегийн хөрөнгөнөөс 9 тэрбум доллароор их гэсэн үг юм. 


 
8. Ален Руфус
Төрсөн өдөр: 1040-1093
Орон: Англи
Хөрөнгийн хэмжээ: 194 тэрбум доллар
Руфус-ыг эзэлсэн Вильгельмийн үеэл дүү болох Алены хөрөнгийн хэмжээг 11 мянган фунт хэмээн үнэлж байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Английн ДНБ (Дотоодын нийт бүтээгдэхүүн)-ий 7%-тай тэнцэж байсан байна. Харин түүний хөрөнгө 2014 оны ханшаар 194 тэрбум доллар болох ажээ.



7. Жон Д. Рокфеллер

Төрсөн өдөр: 1839 — 1937
Орон: АНУ
Хөрөнгийн хэмжээ: 341 тэрбум доллар
Рокфеллер 1863 оноос нефтийн уурхайд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд 1880 он гэхэд түүний "Standard Oil" компани АНУ-ын нефтийн 90%-ийн хангадаг байжээ. 1918 онд "Орлогын албан татварын"-ын үнэлгээгээр түүний хөрөнгийг 1.5 тэрбум доллар хэмээн үнэлсэн бөгөөд энэ нь тухайн үеийн АНУ-ын эдийн засгийн байдлын 2%-тай тэнцэж байсан ажээ. Харин 2014 оны ханшаар түүний нийт хөрөнгө 341 тэрбум доллар болох байсан байна. 



6. Эндрю Карнеги

Төрсөн өдөр: 1835 — 1919
Орон: АНУ
Хөрөнгийн хэмжээ: 372 тэрбум доллар
Түүхэн дэх хамгийн баян америк хүн бол Эндрю Карнеги юм байна. Шотландын  цагаач тэрээр 1901 онд "US Steel" компаниа 480 сая доллараар зарсан бөгөөд энэ нь тухайн үеийн АНУ-ын ДНБ-ий 2.1%-тай тэнцэж байсан байна. Харин түүний нийт хөрөнгө 2014 оны ханшаар 372 тэрбум болох байжээ.



5. Иосиф Сталин

Төрсөн өдөр: 1878 — 1953
Орон: Зөвлөлт Холбоот улс
Хөрөнгийн хэмжээ: Дэлхийн ДНБ-ий 9.6% 
Сталин бол дэлхийн эдийн засгийг өөрийн гартаа атгадаг байсан агуу хүн юм. Хэдийгээр түүний хувийн хөрөнгийг тогтоох боломжгүй байгаа ч, зөвлөлт холбоот улсын эдийн засагчдын судалгаагаар тэрээр түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн тоонд багтаж байгаа гэнэ. “Сталин маш их эрх мэдэлтэй байсан учир бүхий л зүйлийг өөрийн болгож чаддаг байсан” хэмээн Алабама мужийн түүх судлалын их Сургуулийн профессор Жорж О.Либер хэлжээ. 

Тэрээр дэлхийн 1/6 хэсгийг ямар нэгэн чек, баримтгүйгээр удирдаж, хянадаг байсан. Үүнээс үзэхэд Сталин дэлхийн хамгийн баян хүн мөн үү? Хэмээн Либерээс асуухад: "Миний хувьд тэр хувьдаа төдийлөн их хөрөнгөгүй байсан болов уу. Харин улс орны хөрөнгийг хянадаг байсан” гэжээ. 



4. Агуу Акбар I 

Төрсөн он: 1542 — 1605
Орон: Энэтхэг
Хөрөнгийн хэмжээ: Дэлхийн ДНБ-ий 25%-тай тэнцэх хөрөнгөтэй гүрнийг удирддаг байсан.
Энэтхэгийн агуу удирдагч тэрээр тухайн үеийн дэлхийн ДНБ-ий ¼ тэй тэнцэх хөрөнгөтэй гүрнийг удирдаж байсан байна. Түүхчдийн үзэж байгаагаар Акбарын үед ДНБ-ийг англитай харьцуулдаг байсан гэнэ. Энэтхэгчүүд барууны орны иргэдээс илүү хөрөнгөтэй байсан болохыг эдийн засагч Бранко Миланович баталжээ. Тиймээс агуу Могул түүхэн дэх хамгийн баян эзэнт гүрнүүдийн удирдагч юм байна.



3. Шэнь-цзун удирдагч

Төрсөн өдөр: 1048 — 1085
Орон: Хятад
Хөрөнгийн хэмжээ: Дэлхийн ДНБ-ий 25-30%-ийг хангадаг гүрний удирдагч.
Хятадын "Сун гүрэн" нь (960 — 1279) түүхэн дэх хамгийн тогтвортой эдийн засагтай гүрэн байсан юм. Тамканы Их Сургуулийн профессор Рональд А. Эдвардсын үзэж байгаагаар тухайн үед Сүн гүрнийхэн дэлхийн ДНБ-ийн 25-30%-ийг хангадаг байсан гэнэ. Ийнхүү эдийн засгийн өндөр хөгжилтэй байх гол шалтгаан нь техникийн хөгжил, татвар хураалт байсан ажээ. "Сүн гүрэн" нь хүн амын төвлөрөлт сайтай байсан учир удирдагч нь гүрнийхээ хөрөнгийн хэмжээ, эдийн засгийг хангалттай сайн хянадаг байсан байна. 



2. Цезарь Октавиан Август

Төрсөн өдөр: МЭӨ 100 оны 7-р сарын 13 - МЭӨ 44 оны 3-р сарын 15
Орон: Ромын эзэнт гүрэн
Хөрөнгийн хэмжээ: 4.6 их наяд доллар
Цезарь дэлхийн ДНБ-ий 25-30%-ийг хангадаг гүрнийг удирдаад зогсохгүй хувийн асар их хөрөнгөтэй байсан бөгөөд эзэнт гүрний нийт хөрөнгийн 1/5-тэй тэнцдэг байсан байна. Түүний хөрөнгө 2014 оны ханшаар 4.6 их наяд доллароор үнэлэгдэх байжээ. 



1. Манса Муса

Төрсөн он: 1280 — 1337
Орон: Мали
Хөрөнгийн хэмжээ: Түүний баялгийг тодорхойлох боломжгүй
Манса Муса нь дундад зууны үеийн Мали хаант улсын төрийн удирдагч байсан бөгөөд түүнийг дэлхийн хамгийн баян хүн хэмээн тооцдог байна. Түүхийн профессор Ричард Смитын хэлж байгаагаар Мали хаант улс нь африкийн баруун зүгт оршдог байсан бөгөөд тухайн үед хамгийн их алт олборлодог улс байжээ. Мусагийн хөрөнгийн хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа хэдий ч, Мекку руу хийсэн мөргөлийн аялалаар нь  таамаглах боломжтой юм. 

Тухайн үед түүний гаргасан зарлага маш өндөр байсан бөгөөд европийг санхүүгийн хямралд оруулж чадахаар байсан байна. Мусагийн цэргийн хүч 200 мянга орчим хүнтэй, 40 мянга орчим нум сум харвагчидтай байсан гэнэ. Түүхэнд тэрээр толгой дээрээ алтан титэмтэй, алтан сэнтий дээр заларсан, гартаа алтан аяга барьсан, алтан таягтай дүрээр мөнхөрсөн байна.
Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл