Otgontenger.mn

Дуучин Т.Аминагийн шинэхэн уран бүтээл

"Каспер", "12 цаг" дууг дуулж олонд алдаршиж байсан Т.Амина охин өдгөө мэргэжлийн дуучин болж их урлагт хүчин зүтгэж яваа. Тэрбээр UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” наадамд оролцож, шилдэг 25-д үлдэж байсан билээ. Харин тэрбээр дуучин Л.Оюунчимэгийн дуулснаар анх олон түмэнд хүрч байсан “Чи бидэн хоёр” дууг дахин амилуулж, клипжүүлсэн байна. Энэхүү дууны үгийг Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн зохиосон юм.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл