No icon

М.Лхагвагэрэл

М.Лхагвагэрэл: Би Монгол Улсын аварга цол хүртэхийг хүсдэг

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан, чөлөөт бөхийн ОУХМ М.Лхагвагэрэл түрүүлсэн билээ.

Тэрбээр “TV9” телевизээс зохион байгуулдаг “Аваргын гараа” барилдаанд анх 10 настайдаа оролцож байжээ. Тэр цагаас хойш бөхийн спортод улам шимтэх болж тус барилдаанд дөрвөн удаа зодоглохдоо нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байсан аж. ОУХМ М.Лхагвагэрэл өдгөө “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн ангид суралцаж буй бөгөөд энэ жил төгсөнө. Харин бэлтгэл сургуулилтаа Монгол Улсын начин Адъяахүүгийн удирдлага дор хийдэг аж. Түүнийг багш нь 2007 онд “Аваргын гараа” тэмцээний үеэр анх олж харан шавиа болгож үндэсний бөхийн эрдэмд сургасан байна.

М.Лхагвагэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын харцага О.Хангайтай хийсэн барилдаан хамгийн хүнд байлаа. Гэхдээ багшийнхаа хэлснээр барилдаж, түрүүлсэндээ баяртай байна. 2018 аймгийнхаа наадамд хүч үзэж аавынхаа цолонд хүрсэндээ баяртай байдаг. Манай аав 1996 онд Завхан аймгийнхаа баяр наадамд хүч үзэж, дээрх цолыг хүртсэн. Гэхдээ би Монгол Улсын аварга цол хүртэхийг хүсдэг. Тиймээс цаашид улам хичээж бэлтгэл сургуулиалтаа хийх болно.

Comment As:

Comment (0)