АНГИЛАЛ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Эрт эдүгээх цагийн түүхэнд мөнхөрсөн хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийнхээ суу билгээр Монголын түүхэнд өөрийн өөрийн гэсэн арилашгүй тод мөрийг үлдээж чадсан агуу түүхийн өлгий нутаг бол Отгонтэнгэр хайрхан уулаа түшин орших Завхан аймаг билээ.

Дэлгэрэнгүй...

Яг одоо

Санал асуулга:

Та дараагийн лекцийг хэнээр уншуулмаар байна вэ? Өөр санал хүсэлтээ чатад үлдээж болно.

ЗАЗОХТ

5 жил

Монголын оюутны холбоо

Ìàë÷èääàà ñýòãýë ñàíàà , ýä ìàòåðèàëûí òóñëàìæ ¿ç¿¿ëöãýýå íàéçóóäàà ...

ЗАЗОХТ-ийн ээлжит лекц 2010 оны 3 сарын 3нд МТҮП-д боллоо.

Завхан Аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн төвөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит Лекц Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын хурлын танхимд 2010 оны 03 сарын 03нд  боллоо.Энэ удаагийн зочноор төрийн сангийн захирал Д.Нансалмаа оролцож "Дээд боловсрол эзэмшигчдэд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх тухай"  оюутнуудад  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй...
3/9/2010 6:34:20 AM
Админ

Аз жаргалтай амьдрах нь, Шилдэг Лектор С.Ганбаатар

H1N1 вирусын халдвараас болоод нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй болсон тул Хөгжлийн төвөөс сар бүрийн 25ны ээлжит лекцийг энэ удаа зохион байгуулсангүй болно. Тиймээс Завхан нутгийн нийт оюутан залуустаа сайтаараа дамжуулан шилдэг Лектор С.Ганбаатарын Аз жаргалтай амьдрах нь лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. Татаад аваарай залуусаа.

 

Дэлгэрэнгүй...
11/27/2009 9:11:41 AM
Админ

Хэл сурах арга барил

http://img.banjig.net/d/bb/user_uploads/160781/english1_99290a4d.gif

Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь сурахгүй бол болохгүй зүйлсийн жагсаалтанд зайлшгүй багтах нь зүйн хэрэг. Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах, ялангуяа Англи хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болжээ. Хүүхэд нас бага байх тусам хэл сурах нь төдий чинээ хялбар байна. Хүүхдийг анх нэгдүгээр ангид ороход нь гадаад хэл зааж эхлэхэд наймдугаар анги төгсөхдөө тэр хэлийг сайн эзэмшсэн байна. Өнөөгийн нийгэмд сайн ажилд орж, амжилттай ажиллахын нэг үндэс нь хамгийн багаар бодоход нэг гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй бөгөөд хамгийн ихээр шаардлагатай хэл нь Англи хэл болжээ.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

Дэлгэрэнгүй...
8/29/2009 10:36:34 AM
Админ

Н.Багабанди-"Титэм үг" цуврал

      Нацагийн Багабанди /Монгол улсын Ерөнхийлөгч асан/  Завхан аймгийн Яруу сумын нутагт Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн. 

Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй

Алдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлж эрдэж явахдаа дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ.
Дэлгэрэнгүй...
5/18/2009 1:52:29 PM
Админ

Оюутан л бол та уншаад үз!!!

Уучлаарай залуусаа, би ийм шударга бус,

 хуурамч, хорлонтой амлалтыг

хараад дуугүй байж чадсангүй

 (Би оюутныг мөнгөтэй, цалинтай,

сонголттой байхыг дэмжинэ)

 Оюутны сургалтын төлбөр тойрсон асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ шударгаар шийдэх нь зөв. Оюутныг хохироож болохгүй. Монголын ирээдүйг сүйтгэж болохгүй. Авлига хээл хахуулийг улам цэцэглүүлж болохгүй. Зөвхөн сонгогдохын тулд Монголын ирээдүйг, Монголын боловсролыг  хорлож болохгүй. Сүүлийн 20 гаруй жил арай ядан босож байгаа дээд боловсролын тогтолцоог нурааж болохгүй. 

Дэлгэрэнгүй...
5/8/2009 1:55:00 AM
Админ


Хэрэглэгч нэвтрэх:

Нэр:
Нууц үг:
Шинэ хэрэглэгч?
Нууц үгээ мартсан уу?

Шууд Эфир

ЗАЗОХТ

Чат:

Нийт хандалт

Завхан аймаг