|
Ц.Бавуудорж : Сэтгэлийн аяз
|
|
Яруу найрагч Болор цомын эзэн, Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит "ХӨХ МАНХАН ТЭНГЭРИЙГ ЭЗЭГНЭНХЭН ТӨРЛӨӨ БИ" яруу найргийн чуулганы хишигт яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгэн хүлгийг та бүхэнд толилуулж байна.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/23/2010 7:39:24 AM
Админ |
|
|
Цас шиг бас бороо шиг /Шүлэг/
|
Цас шиг аниргүйд бүжихсэн. Цас шиг шөнөөр хаялахсан. Сарны гэрэлд зөөлөн будрахсан. Цав цагаанаар дэлхийг будахсан. Тэгээд чиний өлмий дор сөгдөхсөн. Цэцэг болон хавар нь ургахсан.
Цас шиг зүггүйтэхсэн. Хацар нүүрийг чинь хайрахсан. Хайлан урсахсан, хайрыг бэлэглэхсэн. Зүрхэнд чинь дулаацахсан. Зүг чиггүйгээр хийсэн одохсон. Сэтгэлд чинь шингэхсэн. Сэм сэмхэн гуниглахад чинь аргадахсан Цас шиг....
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
5/21/2009 7:39:59 AM
Админ |
|
|
О.Генри : Час улаан даашинз
|
|
Алдар нэр нь үлэмж, час улаан өнгөний тухай нууж хаалгүй ярилцацгаая. Хүмүүний үр сад, хөвгүүд охидын дунд энэ өнгө үлэмж өндөр алдрыг олжээ. Тэнгэрээс заяат хаад энэ өнгөний эзэд нь гагц бид гэж лүндэгнэдэг. Бас наргиан цэнгээнд шунан дурлагсад хамрынхаа өнгийг, улаан будгийг хөхтэй холихоор тодроод ирдэг тийм сайхан, сэтгэл тавирам өнгөтэй болгох гэж хаа сайгүй учиргүй тэчъяддаг. Хан хөвгүүд час улаан өнгөний төлөө төрдөг ч гэж ярьцгаадаг, энэ нь ч үнэн, яагаад гэвээс угсаа залгамжлагч хунтайж нарын гэдэс базлахаар тэдний царай түлээчний удмынхны шантгар хамарт нүүрнээс өөрцгүй, сүр жавхлантай улаа бутраад ирдэг юм. Энэ өнгө моодонд орохоор хүүхэн бүхэн түүнд хэл алдан дурладаг. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
4/14/2009 10:18:19 AM
Админ |
|
|
П.Дэлгэржаргал : Зогс та, байж байгаа тэр л газраа зогс
|
|
Та хаана байна. Яг тэр байгаа газраа л зогс. Чамд болж бүтэж байгаа юм байна уу. Чамд хийж төлөвлөхөөр шийдсэн зүйл байна уу? Эсвэл чи зүгээр л өөрийгөө орхигдсон нэгэн гэж үздэг үү. Үл итгэх харцаар орчлонг чи цоргин харна уу. Зогс та. Яг тэр байгаа газраа л зогс. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
4/14/2009 10:17:06 AM
Админ |
|
|
С.Б.Бат-Эрдэнэ : Болзоо ба хүлээлт
|
|
Тиймээ, би өнөөдөр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ, бас догь байгаа биз... (Дуучин Ариунаагын дуулсан дуунаас)
Би хүн хүлээлгэх дургүй. Мэдээж өөрөө хүн хүлээх бүр ч дургүй нь ойлгомжтой. Гэвч би цагаа хялам, хялам харан яарахын жаргал эдлэнхэн зочид ирэхээс өмнө таваг тариагаа нүүр улайхгүйгаар бөөрийнхийлөхөөр яаравчлан байна. Аа тийм л дээ, өнөөдөр чинь аргын тооллын хоёр мянга есдүгээр оны гурав дугаар сарын наймны билэгт сайн өдөр, ням гариг л даа. Өнөөдөр чинь мартын найман, ээжүүдийн баяр, охид бүсгүйчүүдийн маань баярын өдөр. Яаж зүгээр байх вэ гээд найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг нэгэн дүү хүүг, өөрийн үеийн нэгэн нөхөртэй хамт ирээрэй гээд аль гурав хоногийн өмнөөс урьчихсаных өглөө эртээ гэгч нь ажилдаа гарч, эртхэн шиг бууж ирээд ингэж түнтэгнэж тогоо шанага зодолдуулж байгаа хэрэг л дээ. Заавал тэмдэглэх баяр биш ч харьд ганцаардаж, ганц |
|
Дэлгэрэнгүй...
|
|
4/5/2009 12:25:27 PM
Админ |
|
|
Р.Чойном : Найз нартаа бичсэн захидал
|
|
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа |
|
Дэлгэрэнгүй...
|
|
3/26/2009 8:02:37 AM
Админ |
|
|
Р.Чойном : Яруу найрагчийн зүрх
|
|
Үгүй ээ, хүндэт дүү минь уучлаарай
Үгээрээ яруу найрагч мөнхөрдөг ч
Үг хэлдэггүй болохоор шүлэгчийн зүрх
Үнэтэй байдаггүй юм хэнд ч..... |
|
Дэлгэрэнгүй...
|
|
3/26/2009 8:01:21 AM
Админ |
|
|
Ш,Гүрбазар: "Дэлгэрмаа эгч" шүлгийг толилуулж байна
|
|
Уран зохиолын цувралаас |
|
Дэлгэрэнгүй...
|
|
3/12/2009 8:51:16 AM
Админ |
|
|
Ц.Бавуудорж: “Хүрэл чоно”
|
|
"Болор цом -2001" яруу найргын наадамд тэргүүн байр эзэлсэн яруу найрагч Ц.Бавуудоржийн "Хүрэл чоно" шүлгийг та бүхэнд хүргэж байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
3/11/2009 4:41:56 AM
Админ |
|
|
Б.Шүүдэрцэцэг : Бороо дагасан хайр
|
|
"Шүрэн бугуйвч", "Арслантай гүүрний хий үзэгдэл", "Царай муут", "Гэнэтийн бэлэг" зэрэг олон бүтээлүүдээрээ уншигчдыг байлдан дагуулж байгаа залуу зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Бороо дагасан хайр" зохиолыг хүргэж байна. Залуусаа хавар болж байна шүү дээ... |
|
Дэлгэрэнгүй...
|
|
3/11/2009 4:32:38 AM
Админ |
|
|
Ц.Бавуудорж: Монголын их амар амгалан
|
|
Уран зохиол сонирхдог, шимтэн уншдаг оюутан залуучууддаа Монголын уран зохиолын сор болсон яруу найрагчдын бүтээлийг цувралаар хүргэж байна. ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА |
|
Дэлгэрэнгүй...
|
|
3/11/2009 4:22:37 AM
Админ |
|
|
Үрийн санаа
|
|
Үрийн санаа
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү, хүү чинь
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг тань өмөөрөхдөө тулгандаа урьдаж
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/22/2009 12:42:32 PM
Админ |
|
|
Харахаас ялдам хонгор бүсгүй
|
|
Харахаас ялдам хонгор бүсгүй
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/22/2009 12:40:44 PM
Админ |
|
|
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
|
|
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Алтан дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алтан дэлхийд төрсөн минь учиртай
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/22/2009 12:36:00 PM
Админ |
|