No icon

Юань

Юань сүүлийн арван жилийн оргил ханшдаа хүрлээ

Монгол банкнаас зарласан ханшаар юанийн албан ханш 397.34 төгрөгтэй тэнцлээ. Юанийн ханш 397 давсан нь сүүлийн 10 жилтэй харьцуулбал түүхэн дээд оргилдоо хүрсэн байна. Найман шарга валют арилжааны төв дээр өнөөдөр нэг юанийг 398.5 төгрөгөөр худалдан авч, 400.5 төгрөгөөр зарж байна.

Олон улсын зах зээл дээр БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах товтой байгаа. Энэ үйл явцтай холбогдуулан олон улсын зах зээлд юанийн ханш сүүлийн хэдэн сар дээд хэмжээндээ хүрээд байгаа билээ. Манай улсын хувьд нийт гадаад худалдааны 65 хувийг БНХАУ-тай хийдэг. Юанийн ханш өсөж буй нь импортын бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг билээ.

Comment As:

Comment (0)