|
ЭРДЭНЭХАЙРХАН СУМ
|
|

1952 онд Завхан аймгийн Чандмань-Өлзийт сум татан буугдан хоёр сум болоход шинэ байгуулагдсан сум нь Эрдэнэхайрхан сум юм. Чандмань-Өлзийт сум нь 1931 онд Завхан аймгийн харъяанд тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас тасран Завхан аймагт харьяалагдан байгуулагджээ. Мөнхүү Сэцэн Сарт уулын хошуу хэмээх нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан Сартуул Сэцэн вангийн хошууг хэлж буй юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
4/16/2009 11:06:50 AM
Админ |
|
|
Улиастай хот
|
|
Бүсийн тулгуур төв Улиастай хот
Завхан аймгийн төв Улиастай хот нь 47044 өргөрөг, 96051 уртраг, Богдын гол, Чигэстэйн голын уулзварт далайн түвшингээс дээш 1760 м өргөгдсөн газарт Улаанбаатар хотоос 996 км зайд оршдог. Улиастай хот нь 2810.0 га нутагтай. Манай улсын аймгийн төвүүд улсын нийслэлээс дунджаар 637 км зайтай байдаг бол Улиастай хот нийслэлээс бараг 2 дахин хол зайд оршиж байна. Нийслэл болон бусад аймгийн төвүүдээс дунджаар 914 км зайд оршино. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/21/2009 2:07:12 PM
Админ |
|
|
ЯРУУ СУМ
|
|
1959 онд Завхан аймгийн Чандмань-Өлзийт Алдархаан сумдаас тасран байгуулагдсан ажээ. Алдархаан сумын түүхийг бид дээр өгүүлсэн Чандмань-Өлзийт сум нь 1931 онд Завхан аймгийн харъяанд тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас тасран Завхан аймагт харьяалагдан байгуулагджээ. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 3:00:35 PM
Админ |
|
|
ТҮДЭВТЭЙ СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Барчин сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас тасран байгуулагдсан. Түдэвтэй сумын уг үүтгэл болох Сартуул Сэцэн вангийн хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:59:14 PM
Админ |
|
|
ЦЭЦЭН-УУЛ СУМ
|
|
1959 онд Завхан аймгийн Цэцэн-Уул сум нэртэйгээр Сантмаргац, Түдэвтэй, Сонгино сумдын нутгаас тасран байгуулагдсан. Тус сумын нутаг нь дээрх гурван сумын нутаг дэвсгtрээс бүрдэл болсон болохоор Сартуул сэцэн вангийн хошууны түүхтэй салшгүй холбоотой ажээ. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:57:38 PM
Админ |
|
|
ТЭС СУМ
|
|
1959 онд Баян-Уул сумын Тэсийн тэжээлийн аж ахуй дээр тулгуурлан байгуулагджээ. 1655 онд байгуулагдсан Хотогойд нэгэн хошуу Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, Манжийн эрхшээлийн үеийн Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1924-1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу, 1931-1959 он хүртэл Баян-Уул сумын нэгээхэн хэсэгт нь багтаж байсан. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:54:13 PM
Админ |
|
|
ТЭЛМЭН СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Тэлмэн сум хэмээн тэр үеийн Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу, Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбат сэвжидгацал уулын хошуудаас тасран байгуулагдсан. Нөмрөг уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын баруун замын дундад зүүн дахь гарын зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Цогтой вангийн хошуу, 1923-1931 оны хооронд Нөмрөг уулын хошуу гэгдэж байсан Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуунаас |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:53:05 PM
Админ |
|
|
ТОСОНЦЭНГЭЛ СУМ
|
|
Тус сумын нутаг дэвсгэр нь нь Тосонцэнгэл, Наран сум, мөн эдгээр сумуудын эх үүтгэл болсон Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, Баатар бэйсийн хошууны түүхтэй салшгүй холбоотой. Учир нь тус сумын нутаг дэвсгэр нь дээрх хоёр сум, хошуудын нутаг дэвсгэрт хамаарч байсан юм. Тосонцэнгэл сумыг анх 1931 онд Архангай аймгийн харъяанд тэр үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбатсэвжид гацал уулын хошуу хошуунаас таслан байгуулсан бол Наран сумыг мөн аймгийн харъяанд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмана өлзийт далайн хошуунаас таслан байгуулсан ажээ. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:51:52 PM
Админ |
|
|
ШИЛҮҮСТЭЙ СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Шилүүстэй сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуунаас тасран байгуулагдсан. Энэ сумын нутаг дэвсгэр нь Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу, мөн аймгийн Нарванчин гэгээний шавь ардын нутгаас үүсгэлтэй. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:50:32 PM
Админ |
|
|
УРГАМАЛ СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Ургамал-Өлзийт сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас салбарлан байгуулагдсан. Сэцэн Сарт уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт-Уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан Засагт хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошуунаас үүсэлтэй юм. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:48:58 PM
Админ |
|
|
ЦАГААНЧУЛУУТ СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Голын арц сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуунаас тасран байгуулагдсан. Отгонхайрхан уулын хошуу нь Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуунаас үүсэлтэй. Энэхүү хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Хошууч мэргэн засгийн хошуу, 1923-1929 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Отгон хайрхан уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:47:33 PM
Админ |
|
|
ЦАГААНХАЙРХАН СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Агьт сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуунаас тасран байгуулагдсан. Отгонхайрхан уулын хошуу нь Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуунаас үүсэлтэй. Энэхүү хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Хошууч мэргэн засгийн хошуу, 1923-1929 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Отгон хайрхан уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:46:21 PM
Админ |
|
|
СОНГИНО СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Сонгино сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас салбарлан байгуулагдсан. Сэцэн Сарт уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошуунаас үүсэлтэй юм. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:45:01 PM
Админ |
|
|
САНТМАРГАЦ СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Сантмаргац сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас салбарлан байгуулагдсан. Сэцэн Сарт уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан Засагт хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошуунаас үүсэлтэй юм. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:43:51 PM
Админ |
|
|
ОТГОН СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Отгон сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуунаас тасран байгуулагдсан. Энэхүү Отгонхайрхан уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Сайн ноёын хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу, 1923-1929 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Отгон хайрхан уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байгаад 1929 онд Хантайшир уулын аймагт шилжин ирсэн Хошууч мэргэн засгийн хошуу юм. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:20:49 PM
Админ |
|
|
НӨМРӨГ СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Нөмрөг сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуунаас салбарлан байгуулагдсан. Нөмрөг уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Цогтой вангийн хошуу, 1923-1931 оны хооронд Нөмрөг уулын хошуу гэгдэж байсан Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуунаас үүсэлтэй. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:19:27 PM
Админ |
|
|
ИХ-УУЛ СУМ
|
|
1931 онд Архангай аймгийн Их-Уул сум нэртэйгээр тэр үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань өлзийт далайн хошуунаас тасран байгуулагдсан. Энэхүү Чандмань өлзийт далайн хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Далай Чойнхор вангийн хошуу, 1923-1931 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань өлзийт далайн хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:13:46 PM
Админ |
|
|
ЗАВХАНМАНДАЛ СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Имбүү мандал нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас салбарлан байгуулагдсан. Сэцэн Сарт уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан Засагт хан аймгийн Сартуул сэцэн засгийн хошуунаас үүсэлтэй юм. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:06:41 PM
Админ |
|
|
ИДЭР СУМ
|
|
1931 онд Завхан аймгийн Идэр сум нэртэйгээр тэр үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбат сэвжидгацал уулын хошуу, Нөмрөг уулын хошуудаас салбарлан байгуулагджээ. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:05:35 PM
Админ |
|
|
ДӨРВӨЛЖИН СУМ
|
|
Дөрвөлжин сум нь 1931 онд тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас тасран Завхан аймагт харьяалагдан байгуулагджээ. Дөрвөлжин сумын уг үүтгэл болох Сартуул Сэцэн вангийн хошуу нь Манжийн эрхшээлийн |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:04:29 PM
Админ |
|
|
БАЯНТЭС СУМ
|
|
Баянтэс сум нь 1931 онд Хөвсгөл аймгийн Баянтэс сум нэртэйгээр байгуулагдсан байна. Тус сумын нутаг нь 1655 онд байгуулагдсан Хотогойд нэгэн хошуу, Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, Манжийн эрхшээлийн үеийн Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1924-1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны нэгээхэн хэсэгт нь багтаж байв. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:03:28 PM
Админ |
|
|
БАЯНХАЙРХАН СУМ
|
|
Баянхайрхан сум нь 1931 онд тэр үеийн Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуунаас тасран Хөвсгөл аймгийн харъяанд байгуулагджээ. Энэхүү хошуу нь 1655 онд байгуулагдсан Хотогойд нэгэн хошуу хэмээгдэж агсан Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, Манжийн эрхшээлийн үеийн Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1924-1931 онд Хантайшир уулын Дэлгэрхан уулын хошууны нэгээхэн хэсэгт нь багтаж байсан ажээ. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:02:05 PM
Админ |
|
|
АЛДАРХААН СУМ
|
|
Алдархаан сумын түүх нь нэн өвөрмөц онцлогтой юм. Тус сумын хүн ам бүрэлдэн бий болох эхлэл тэртээ XVIII зууны үед тавигдсан байна. Анх 1733 онд өнөөгийн Чигэстэй ба Богдын голын сав газар Улиастай хотыг үүсгэн байгуулах үед хязгаар дахинд холбоо бүхий чухал хэргийг шийтгэх, дөрвөн аймгийн цэргийн бэлтгэл хэргийг захирах, өртөө харуулыг цагдах үүрэг бүхий Улиастайн жанжины газрыг байгуулж тэрхүү албыг хаалгахаар Халхын олон хошуудаас 200 гаруй өрх цэргийг дайчлан ирүүлсэн байна. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 2:00:42 PM
Админ |
|
|
АСГАТ СУМ
|
|
Энэ сумын бүс нутаг нь хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, 1924-1931 онд Хантайшир уулын Дэлгэрхан уулын хошуу, 1931-1941 онд Хөвсгөл аймгийн Баянхайрхан, Баян-Уул сумд, 1941-1984 онуудад Завхан аймгийн Баянхайрхан, Баян-Уул (1969 оноос Баянтэс хэмээн нэрлэгдэх болсон) сумд, 1984-1986 онд Баянхайрхан сумын Асгатын ТАА-н нутагт хамаарагдаж байв. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2/17/2009 1:59:57 PM
Админ |
|