АНГИЛАЛ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Эрт эдүгээх цагийн түүхэнд мөнхөрсөн хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийнхээ суу билгээр Монголын түүхэнд өөрийн өөрийн гэсэн арилашгүй тод мөрийг үлдээж чадсан агуу түүхийн өлгий нутаг бол Отгонтэнгэр хайрхан уулаа түшин орших Завхан аймаг билээ.

Дэлгэрэнгүй...

Яг одоо

Санал асуулга:

Та дараагийн лекцийг хэнээр уншуулмаар байна вэ? Өөр санал хүсэлтээ чатад үлдээж болно.

ЗАЗОХТ

5 жил

Монголын оюутны холбоо

Ìàë÷èääàà ñýòãýë ñàíàà , ýä ìàòåðèàëûí òóñëàìæ ¿ç¿¿ëöãýýå íàéçóóäàà ...

Омголон гарьдаа дурсахуй

 

 

 

 

 

 

 

 

Бөхийн хүрээнд залуухан, амьд сэрүүнээрээ домог шахуу болсон нэгэн бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд билээ. Домог гэдгийн учир нь энэ сайхан бөх барилдахаа болиод бас нэлээд жил өнгөрчээ. Уг нь одоо ч барилдахаар нас байгаа л нэгэн.

Дэлгэрэнгүй...
6/5/2009 4:59:24 AM
Админ

Монгол улсын начин Т.Нармандах

Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Хүч спорт хорооны бөх улсын харцага Тэрбишийн НАРМАНДАХ.

            Тэрээр 1962.04.15-нд Цагаанчулуут сумын нутаг Баруун Арц хэмээх газарт Ханхар хэмээх Тэрбишийн 6-р хүү болон мэндэлжээ.

            Харцага 1979 онд аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд орж барилдсанаар бөхийн түүх нь эхэлсэн гэлтэй. 1981 онд Хилийн цэргийн 0229 дүгээр ангид хуваарилагдан ирэхэд нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат цэргийн заан Г.Чулуундаваа тосон авсан гэдэг. Энэ нь Харцагыг цаашид Монгол бөхөд амжилт гаргахад ихээхэн нөлөөлсөн нь дамжиггүй юм.

Дэлгэрэнгүй...
2/21/2009 2:12:29 PM
Админ

Монгол улсын заан М.Баяржавхлан

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын "Эрч" бөхийн дэвжээний бөх, саруул сайжрах заан Махгалын Баяржавхлан.
    2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор МУГТ, улсын заан Ц.Баярсайхан (Төв/Баян-Өнжүүл), шинээр начны болзол хангасан а/а Ц.Магалжав (одоо у/х, Сүхбаатар/Мөнххаан) нараар 5, 6 давж "Өсөх идэр" чимэгтэй начин, Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор улсын начин Ц.Мягмарсүрэн (одоо у/з, Ховд/Мөст)-гээр 6 давж улсын харцага цол хүртсэн.

Дэлгэрэнгүй...
2/17/2009 4:00:56 PM
Админ

Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг

Монгол улсын хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг 1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд мэндэлсэн.
   Ц.Цэрэнпунцаг гарьдын бөхийн анхны багш нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Завхан аймгийн баяр наадамд 3 түрүүлж, 3 үзүүрлэн, 8 удаа шөвгөрсөн Сандаг-Очирын Юнрэн арслан юм.       
    Ц.Цэрэнпунцаг 1993 оны АХ-ын 72 жилийн ойгоор у/з Д.Сүхбаатар, Д.Амгаа нараар 5 давж улсын начин цол, дараа жил нь буюу 1994 онд у/н А.Сүхбат (даян/а), у/н Д.Сумъяабазар (у/ав), у/з Д.Мөнх-Эрдэнэ (у/ар), шинээр заан цолны болзол хангасан Р.Гансүх нараар тус бүр 8 давж “Үлэмж бадрах” чимэгтэй ЗААН цол хүртсэн.
Дэлгэрэнгүй...
2/17/2009 3:53:00 PM
Админ

Улсын арслан Шагж

Улсын арслан “Цэргийн” хэмээх Шагж 1903 оны туулай жил одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Өвөр туужуутын өвөлжөөнд “Хөх” хэмээх Санжмятавын 5 дахь хүү болон мэндэлсэн.

АХ-ын жилүүдэд төрөн гарсан АРСЛАН цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхүл манлайд нь бичигдэх тэрвээр ахархан хугацаанд аугаа их амжилтыг бүтээсэн ажгуу.

Дэлгэрэнгүй...
2/17/2009 3:44:52 PM
Админ


Хэрэглэгч нэвтрэх:

Нэр:
Нууц үг:
Шинэ хэрэглэгч?
Нууц үгээ мартсан уу?

Шууд Эфир

ЗАЗОХТ

Чат:

Нийт хандалт

Завхан аймаг