АНГИЛАЛ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Эрт эдүгээх цагийн түүхэнд мөнхөрсөн хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийнхээ суу билгээр Монголын түүхэнд өөрийн өөрийн гэсэн арилашгүй тод мөрийг үлдээж чадсан агуу түүхийн өлгий нутаг бол Отгонтэнгэр хайрхан уулаа түшин орших Завхан аймаг билээ.

Дэлгэрэнгүй...

Яг одоо

Санал асуулга:

Та дараагийн лекцийг хэнээр уншуулмаар байна вэ? Өөр санал хүсэлтээ чатад үлдээж болно.

ЗАЗОХТ

5 жил

Монголын оюутны холбоо

Ìàë÷èääàà ñýòãýë ñàíàà , ýä ìàòåðèàëûí òóñëàìæ ¿ç¿¿ëöãýýå íàéçóóäàà ...

МИЛОВА БУРХАН БУЮУ ЦАГААН ДАРЬ-ЭХИЙН БҮРЭЛБАА НАЦАГШУГАРЫН ЦЭРЭНДОНДОВ ХУВИЛГААН

МИЛОВА БУРХАН БУЮУ ЦАГААН ДАРЬ-ЭХИЙН БҮРЭЛБАА НАЦАГШУГАРЫН ЦЭРЭНДОНДОВ ХУВИЛГААН

(1919-1996)

Цэрэндондов нь 16-р жарны Шарагчин хонин жилийн намрын дунд сарын 15нд Засагт хан аймгийн хошууч бээсийн хошуу одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутаг Хүрэн толгойн өвөр булаг гэдэг газар ард Нацагшугарын том хүү болон мэндэлжээ.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 10:18:59 AM
Админ

БУУРАЛ БАГШИЙН ХУВИЛГААН ГОНЧИГ ОВОГТОЙ ГЭНДЭНЖАМЦ

БУУРАЛ БАГШИЙН ХУВИЛГААН ГОНЧИГ ОВОГТОЙ ГЭНДЭНЖАМЦ

(1920-1986)

Г.Гэндэнжамц нь 16-р жарны шарагчин тахиа жилийн өвлийн эхэн сард Засагт хан аймгийн Дүүргэгч вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Баянтэс суманд 1920-11-11нд ард Гончигийн хүү болон мэндэлжээ. Эцэг Гончиг нь 1980 онд Засагт хан аймгийн Нөмрөг хошуу Дамдин авшай ноёны албат болж харуулд томилогдсон нэгэн билээ.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 10:16:22 AM
Админ

АЧИТ ЛАМЫН ХУВИЛГААН ХАС ОВОГТОЙ ВАНДАН

АЧИТ ЛАМЫН ХУВИЛГААН ХАС ОВОГТОЙ ВАНДАН

(1916-1937)

Ламын бүрэлбаа Ачит ламын хувилгаан Х.Вандан нь 16-р жарны гал луу жилийн намрын эхэн сарын 15-нд Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуунд буюу одоогийн Завхан аймгийн Яруу сумын Өгөөмөр багийн нутаг “Мөөгний хавчиг” гэдэг газар 1916-09-10нд Хаст тайжийн 3-р хүү болон мэндэлжээ. Вандан нь 5 нас хүртлээ эцэг тайж Хаст, эх Х.Сэндэн хатны гар дээр өсч бойжсон байна.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 10:14:48 AM
Админ

БИЛЭГТ ЛАМЫН ХУВИЛГААН БАТХҮҮ ОВОГТОЙ ДАШДОРЖ

БИЛЭГТ ЛАМЫН ХУВИЛГААН БАТХҮҮ ОВОГТОЙ ДАШДОРЖ

(1917-1937)

Номч багш Билэгт ламын хувилгаан Б.Дашдорж нь 16-р жарны улаагчин могой жилийн өвлийн эхэн сарын 15-нд Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуунд буюу 1917-11-11нд одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтай багийн нутаг “Зүү зосын дугуй улаан” гэдэг газар хүүхэн мээрингийн хүү Батхүү тайжийн том хүү болн төржээ.

Дашдорж нь 5 нас хүртлээ эцэг Батхүү, эх Лхам нарын энэрэл хайранд өсч, өөрийн урд дүр Гүж ламтны ид шидийг үзүүлж Галуутай хүрээний хамба Г.Шагдарын анхаарлыг татсан байна.

Г.Шагдар хүүгийн ер бусын авъяасыг Монголын төр шашны тэргүүн 8-р богд Жавзандамбад уламжилж алтан савханд нэр шүүлгэхэд Дашдорж хүүг Гүж ламтны хувилгаан мөн гэж Цэцэн сартуул хошууны Галуутайн хүрээнд цагаагчин тахиа жил 5 настайд нь хувилгааны сэнтийд залсан байна.

Хувилгаан Дашдоржийн солдивыг их хүрээний номч Номун хаан зохиож, Пунцаг-Осор ламтан бичсэн байна. Хувилгаан  Дашдоржийг 1937-10-06нд хилс хэрэгт гүтгэн баривчилж хороосон тул эх нутаг, элгэн садан, номын олон шавь нартаа эргэж ирээгүй байна.

 

Дэлгэрэнгүй...
3/9/2009 10:12:45 AM
Админ

ХАМБЫН ГЭГЭЭН ЯДАМЖАВЫН ЖАМБАЛДОРЖ

ХАМБЫН ГЭГЭЭН ЯДАМЖАВЫН ЖАМБАЛДОРЖ

(1880-1939)

Я.Жамбалдорж нь Чин улсын бадаргуулт төр буюу 15-р жарны могой жилийн намрын дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Цахир суманд 1880-10-03нд ард Ядамжавын 3-р хүү болон төржээ.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 5:15:36 AM
Админ

АРЬ ГЭГЭЭН БАДРАА ОВОГТОЙ ЧАНРАВ

АРЬ ГЭГЭЭН БАДРАА ОВОГТОЙ ЧАНРАВ

(1872-1931)

Арь гэгээн Б.Чанрав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх нохой жилийн намрын дунд сарын 15-нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн бугын толгойн өвөрт 1872 оны 09-10нд ард Бадраагийн 3-р хүү болн төржээ. Б.Чанрав нь эцэг эхээс 13уулаа өнөр өтгөн гэр бүлд өсч бойжсон байна.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 5:14:05 AM
Админ

ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН

ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН

(1912-1937)

С.Чимэдцэрэн нь 16-р жарны бар жилийн зуны дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт 1912-06-10нд ард Санжавын 3-р хүү болон төржээ.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 5:12:07 AM
Админ

ХАЛХЫН 84 ШИДТЭНИЙ НЭГ, НАРОВАНЧИН ГЭГЭЭН БИЛЭГТ ОВОГТОЙ ПҮРЭВЖАВ

ХАЛХЫН 84 ШИДТЭНИЙ НЭГ, НАРОВАНЧИН ГЭГЭЭН БИЛЭГТ ОВОГТОЙ ПҮРЭВЖАВ

(1873-1895)

Нарованчин гэгээн Б_Пүрэвжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөхөгчин гахай жилийн зуны эхэн сарын 29-нд Засагт хан аймгийн Хошууч бээсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг Цагаан асга гэдэг газар 1873-06-06 өдөр ард Билэгтийн хүү болон төржээ.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 5:10:27 AM
Админ

ХАЛХЫН 84 ШИДТЭНИЙ НЭГ, ДЭМЧИГ БУРХАНЫ ХУВИЛГААН ДӨВЧИН ДИЛОВА ХУТАГТ БААШЛУУ ОВОГТОЙ ЖАМСРАНЖАВ

ХАЛХЫН 84 ШИДТЭНИЙ НЭГ, ДЭМЧИГ БУРХАНЫ ХУВИЛГААН ДӨВЧИН ДИЛОВА ХУТАГТ БААШЛУУ ОВОГТОЙ ЖАМСРАНЖАВ

Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 буюу 1883-10-08нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар ард Баашлуугийн 3-р хүү болон төржээ.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 5:04:36 AM
Админ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН ЖАЛХАНЗ ХУТАГТ ЦЭДЭНСОДНОМЫН ДАМДИНБАЗАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН ЖАЛХАНЗ ХУТАГТ ЦЭДЭНСОДНОМЫН ДАМДИНБАЗАР

Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь 15-р жарны хөх модон эр нохой жилийн буюу 1874 оны оны зуны эхэн сарын 29-нд Засагт хан аймгийн хотгойд гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг Алтанбулаг гэдэг газар ард Цэдэнсодномын хүү болон төржээ.

Дэлгэрэнгүй...
3/9/2009 5:04:10 AM
Админ


Хэрэглэгч нэвтрэх:

Нэр:
Нууц үг:
Шинэ хэрэглэгч?
Нууц үгээ мартсан уу?

Шууд Эфир

ЗАЗОХТ

Чат:

Нийт хандалт

Завхан аймаг