АНГИЛАЛ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Эрт эдүгээх цагийн түүхэнд мөнхөрсөн хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийнхээ суу билгээр Монголын түүхэнд өөрийн өөрийн гэсэн арилашгүй тод мөрийг үлдээж чадсан агуу түүхийн өлгий нутаг бол Отгонтэнгэр хайрхан уулаа түшин орших Завхан аймаг билээ.

Дэлгэрэнгүй...

Яг одоо

Санал асуулга:

Та дараагийн лекцийг хэнээр уншуулмаар байна вэ? Өөр санал хүсэлтээ чатад үлдээж болно.

ЗАЗОХТ

5 жил

Монголын оюутны холбоо

Ìàë÷èääàà ñýòãýë ñàíàà , ýä ìàòåðèàëûí òóñëàìæ ¿ç¿¿ëöãýýå íàéçóóäàà ...

Шагдарын Отгонбилэг

Ш.Отгонбилэг /1952-2001/

Нийгэм, улс төр, бизнесийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг Завхан аймгин Дөрвөлжин сумын нутаг Өндөрцахир гэдэг газар 1952 онд мэндэлжээ. Уулын инженер, маркшейдерийн мэргэжил эзэмшиж, техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, эрдэмтэн болсон тэрээр манай орны хамгийн чухал салбар болох уул уурхай, өнгөт металлургийн үйлдвэрлэлтэй амьдралаа холбосон байна.

Дэлгэрэнгүй...
2/21/2009 10:45:34 AM
Админ

Алдарт хоньчин, нийгмийн зүтгэлтэн Ц.Намхайнямбуу

Алдарт хоньчин Ц.Намхайнямбуу /1948-2003/

Алдарт малчин, төр, нийгмийн зүтгэлтэн Намхайнямбуу Завхан аймгийн Сонгино сумын нутаг Сонгинохайрхан ууланд Цэрэндашийн хүү болон мэндэлжээ. Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлт өвөртлөн 500 эм төлөг авч маллан, төлөөр нь түмэн цагаан хонь өсгөж, Сонгино сумынхаа Энхтайван нэгдэлдээ өгөх үүрэг амлалт аван ажиллаж, хар багаасаа амжилт бүтээлийн алдарт хүрсэн малчин болсон юм.


Дэлгэрэнгүй...
2/21/2009 10:41:43 AM
Админ

Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятав

1960.01.03-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургууль төгсөөд 1981 онд Дархан хотын Политехникум Техникч мэргэжлээр, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Малзүйч мэргэжлээр, 1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн. Бизнес удирдлагын магистр цолтой.

Дэлгэрэнгүй...
2/17/2009 4:23:08 PM
Админ

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди

Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд

Завхан аймгийн

Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.

Дэлгэрэнгүй...
2/17/2009 4:19:39 PM
Админ

Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат

Пунсалмаагийн Очирбат нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны ерөнхийлөгч юм.

П.Очирбат

1942 онд

Завхан аймаг Түдэвтэй суманд төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд

ЗХУ-ын

Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор,

профессор. Техникийн ухааны доктор,

Өмнөд Солонгос

,

АНУ

,

ОХУ

-ын их сургуулийн хүндэт доктор цолтой.

Дэлгэрэнгүй...
2/17/2009 4:15:53 PM
Админ


Хэрэглэгч нэвтрэх:

Нэр:
Нууц үг:
Шинэ хэрэглэгч?
Нууц үгээ мартсан уу?

Шууд Эфир

ЗАЗОХТ

Чат:

Нийт хандалт

Завхан аймаг